Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2019 оны 9 сарын 26
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2019 оны III улирлын ээлжит хуралдаан 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар (i) Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, (ii) Хадгаламж, зээлийн хоршооны хадгаламжийг даатгалд хамруулах тухай зэрэг асуудлуудыг СТБЗ-ийн гишүүдэд танилцуулж хэлэлцүүллээ.
СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
Эх сурвалж: Монголбанк
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608560
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: