Эхний 9 сарын байдлаар 4,447 иргэнд 313 тэрбум төгрөгийн ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ олгожээ
2019 оны 10 сарын 02
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,447 иргэнд олгоод буйг Монголбанкнаас мэдээлж байна.
Үүнээс 2019 оны есдүгээр сард,
- Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд,
- Засгийн газрын эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд,
- Банкууд өөрийн эх үүсвэрээс нийт найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус олгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608747
0 эможи
Зочин
2019-10-02 12:57
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: