Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Банкны харилцагчдын банканд итгэх ИТГЭЛ нэмэгдэж, хариуцлагатай байдал нь ДЭЭШИЛЖЭЭ

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

Манай улсын санхүүгийн салбарын 95 хувийг арилжааны банк дангаараа эзэлдэг. Сүүлийн байдлаар авч үзвэл 13 банк давхардсан тоогоор 5.6 сая харилцагчид үйлчилж байна. Банкны салбарын тогтвортой байдал гэдэг бол нийт эдийн засгийн тогтвортой байдалтай салшгүй уялдаатай болохыг энэ тоо хялбархан харуулж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хадгалж, хангах нь олон хүчин зүйлээс хамааралтай. Хамгийн чухал үзүүлэлт бол харилцагчдын итгэлийг даах байдал юм. Монголбанкнаас сүүлийн үед харилцагчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлогын алхамуудыг хийж, холбогдох хуулиуддаа тусгаснаас гадна хуулиар хамгаалсан эрх зүйн орчныг нь дангаар бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Үүний дагуу  “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд арилжааны банкаар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлж, тэдгээрийн зан төлөвийг илрүүлэх зорилго бүхий түүвэр судалгааг банкны харилцагчдын дунд 2019 оны 9 дүгээр сард зохион байгууллаа.  Судалгаанаас дараах үр дүн гарсан юм.

1.     Харилцагчид голчлон үйлчлүүлдэг банкиндаа сэтгэл хангалуун байдаг гэсэн ерөнхий дүгнэлт гарлаа. Өөрөөр хэлбэл, харилцагчдаас голчлон үйлчлүүлдэг банкиндаа хэр сэтгэл ханамжтай байдаг талаар асуухад судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь 10 онооноос дунджаар 7 оноог өгчээ. Мөн харилцагчдын насны ангилал нэмэгдэх тусам сэтгэл ханамжийн түвшин өсөх хандлага ажиглагдлаа.

2.     Харилцагчид тогтмол үйлчлүүлэх банкаа сонгохдоо бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, хадгаламж болон зээлийн хүүний түвшин, тавигдах шаардлагаас илүүтэйгээр тухайн банкны нэр хүнд, үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчлүүлж дассан байдлыг түлхүү анхаарч үздэг байна.

3.     Харилцагчид хадгаламж байршуулах банкаа сонгохдоо нэгдүгээрт, тухайн банкны санхүүгийн найдвартай байдал, хоёрдугаарт,  хадгаламжийн хүүний түвшингуравдугаарт, нэр хүнд, дөрөвдүгээрт хэрэглэгчийн нууцлал, хамгаалалтыг чухалчилж үздэг байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь буюу 82 хувь нь тухайн арилжааны банкыг санхүүгийн хувьд эрүүл, найдвартай гэж үзсэн тохиолдолд хадгаламжаа байршуулах шийдвэр гаргадаг гэж хариуллаа.

4.     Харилцагчид эрсдэлээ тархаан байршуулах зорилгоор хэд хэдэн банкинд хадгаламж эзэмшиж байнаДийлэнх иргэдийн хадгалах зан төлөв өөрчлөгдөж, эрсдэлээ бууруулах зорилгоор хадгаламжаа хоёр болон түүнээс дээш банкинд тархаан байршуулах хандлага ихэсчээ.

5.     Харилцагчдын хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн талаарх мэдээлэл, ойлголт харьцангуй дутмаг байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 85 хувь нь банкны хугацаатай хадгаламжийн талаар сайн мэддэг боловч бонд, хувьцаа зэрэг хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдийн талаар ойлголт багатай байна.

Судалгаанд хамрагдсан хадгаламж эзэмшигч иргэдийн хадгалах зан төлөв өөрчлөгдөж илүү эрсдэлээс зайлсхийх хандлагатай болсон нь энэхүү түүвэр судалгаагаар ажиглагдав. Тухайлбал, иргэдийн хувьд арилжааны банкны санал болгож буй хадгаламжийн хүүнээс илүүтэйгээр тухайн банкны найдвартай байдал, нэр хүндийг харгалзан үздэг байдал дээшилсэн,  хадгаламжаа ганц банкинд бус хэд хэдэн банкинд тархаан байршуулах хандлага ихэссэн байна.

Монголбанкаас “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяны хүрээнд санхүүгийн хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор харилцагчдад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Үүнд: 

·        Банкны санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах,

·        Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах,

·        Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх,

·        Банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох.

Энэхүү аяны үр дүнд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд харилцагчдын хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа билээ.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609033
0 эможи

Зочин
2019-10-09 06:37
Зочин
2019-10-08 16:43
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up