Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: Өнөөдрийн хийсэн ажлынхаа хүрээнд Саарал жагсаалтад орохооргүй байна

2019 оны 10 сарын 17

Arslan.mn

Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэх талаар ФАТФ-ын Парис хотод болж буй хурлаараа хэлэлцсэн билээ. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан гэсэн мэдээллийг хувийн эх сурвалжаараа дамжуулан олж авсан тухайгаа өнөөдөр мэдээлээд буй.

Тэгвэл яг энэ асуудлаар Монголбанкны Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Саарал жагсаалтад Монгол Улс орох эсэх албан ёсны хариуг Баасан гарагт зарлана.  Ер нь Саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа зогсох биш, хамтран ажиллахад эрсдэл байна гэж үзнэ гэсэн үг. 

Энэ үйл явц 2016 оноос хойш явж байгаа бөгөөд бид үнэлгээгээ сайжруулахаар ажиллаж ирсэн. 

ФАТФ-ын техникийн 40 зөвлөмжийг дөрвөн янзаар үнэлдэг. Энэ хугацаанд 2017 оны үнэлгээ болон 2019 оны хувьд:

2017 онд 40 зөвлөмжийн талаар

  • 5 нь - хангалтгүй  
  • 15 нь - зарим нь хангалтгүй 
  • 5 нь - дийлэнх нь хангагдсан 
  • 5 нь - бүрэн хангасан гэсэн үнэлгээ авсан буюу 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй байсан бол

өнгөрсөн наймдугаар сард Австралийн нийслэлд болсон Ази, Номхон далайн бүсийн хурлаар 

  • 7 нь бүрэн хангасан
  • 28 нь - дийлэнх нь хангасан 
  • 5 нь - зарим нь хангасан буюу 40 зөвлөмжөөс 35 хангасан гэсэн албан ёсны дүн гарсан. 

Хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн тухайд 2017 онд  муу - 9, дунд - 2 буюу бүгд дундаас доош үнэлгээтэй байсан бол Бангкокт өнгөрсөн сард болсон хурлаар сайн - 7, дунд - 4 буюу хэрэгжилт сайн явж байна гэж үзсэн. 

Ингээд хийсэн ажлаа харвал Саарал жагсаалтад орохооргүй байгаа юм.

Хурлын эцсийн шийдвэрийг Баасан гарагт олон нийтэд албан ёсоор зарлана. Одоо албан ёсоор зарлагдах гэж байгаа болохоос 2017 онд дохио ассан байсан" гэв. 

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609360
0 эможи

Зочин
2019-10-17 12:19
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up