Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Ирэх онд инфляцийг 8 хувь орчимд тогтворжуулах МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ хэрэгжүүлнэ

2019 оны 10 сарын 21

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл“-ийн төслийг олон нийтэд танилцууллаа"Arslan.mn

Монголбанкнаас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл"-ийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо Тус банкнаас жил бүр ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барих үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг уламжлалтай.

Танилцуулах хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нарын хүмүүс оролцож манай улсын мөнгө, санхүү, зээл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар хэлэлцүүллээ.

Arslan.mn

Хэлэлцүүлгийн гол зорилго нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлсэд тулгуурлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг боловсруулдгийг олон нийтэд ойлгуулан тайлбарлаж, бодлогын саналуудыг хэлэлцэж, судлаач, эдийн засагч нарын саналыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах явдал юм.

"Ойрын хугацаанд гадаад өрийн эргэн төлөлтүүдийг Засгийн газар бүх түвшинд

 анхаарч шийдвэрлэх ёстой"

Хэлэлцүүлгийг эхлүүлж “Эдийн засгийн төлөв - Мөнгөний бодлого” сэдвээр Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа илтгэл танилцуулав.

Arslan.mn

Тэрбээр “Ойрын хугацаанд гадаад өрийн эргэн төлөлтүүдийг Засгийн газар бүх түвшинд анхаарч шийдвэрлэх ёстой. Макро бодлого, макро эдийн засгийн суурь нөхцөл байдлуудыг бэлдэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ажлууд хийгдэнэ. Харин гадаад эрэлт тодорхой бус байдалд байна. 2018 оны төгсгөлөөс Монголбанк, судлаачид, бизнес эрхлэгчдэд анхааруулж байгаа нэг том хүчин зүйл бий. Энэ нь хоёр том гүрний худалдааны маргааны асуудал. 2018 оны сүүлээс эхлээд өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй явж байна. Хоёр гүрний худалдааны дайн яагаад Монголын эдийн засагт нөлөөлсөн асуудлыг авч үзвэл,

  • Нэгдүгээрт, санхүүгийн зах зээлээр дамжиж хүүний нөлөө үзүүлж байна
  • Хоёрдугаарт, бусад улс орнууд энэ арга хэмжээний хариу үйлдэл болгож валютын ханшиндаа өөрчлөлт оруулдаг.
  • Гуравдугаарт, эрдэс бүтээгдэхүүний үнэнд хариу үйлдэл үзүүлж байна. Эдгээр манай эдийн засагт хамаатай хүчин зүйл. Нөгөө талаар худалдааны маргаан, дэлхийн эдийн засгийн хурдац нь саарах төлөв байдал руу орсон. Энэ нь бизнес эрхлэгч нийт эрэлт саарах юм байна гэдэг дээр дохио өгч байна. Үүнийг бодлого боловсруулагчид анхаарах ёстой. Мөн энэ бодлогын хариу үйлдэл ямар байх вэ, гэдэгтэй холбогдуулж ОУ-ын түвшинд хэлэлцүүлгүүд өрнөж байна” гэв.

"Монголбанк инфляцийг ирэх онд 8 хувь орчимд тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлого хэрэгжүүлнэ"

Arslan.mn

Үргэлжлүүлэн Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Монголбанк инфляцийг ирэх онд 8 хувь орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. 

Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ”гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609499
0 эможи

Зочин
2019-10-22 00:02
Зочин
2019-10-21 17:39
keyboard_arrow_up