Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх анхны зөвшөөрлийг ХасБанк авлаа

2019 оны 10 сарын 25

Arslan.mn

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, “Клирингийн системийн оператор болон төлбөр тооцооны төлөөлөгчийн үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрлийг анх удаа ХасБанканд олголоо.

Энэхүү зөвшөөрлийг гардуулах арга хэмжээ 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монголбанкны хүндэтгэлийн танхимд боллоо. Тус арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Цахим шилжилтийн газрын захирал С.Мөнхболд нар оролцов. 

Арга хэмжээний үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар төлбөрийн системд банк бус хуулийн этгээд оролцох боломжийг бүрдүүлж, холбогдох зөвшөөрлийг Монголбанкнаас олгохоор зохицуулсан. Төлбөрийн системийн оролцогч хоорондын үр дүнгийн тооцооллыг төв банк гүйцэтгэдэг тул банк бус этгээд нь төлбөр тооцооны төлөөлөгч банкыг сонгох шаардлага бий болсон.  Хасбанк энэхүү хөгжлийг эхлүүлж Төлбөр тооцооны төлөөлөгч банк гэсэн анхны зөвшөөрлийг авснаар финтек компаниудыг төлбөрийн системд оролцох  гарцыг нээн өгч байна” гэж онцоллоо.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль нь арилжааны банкнаас гадна бусад компаниудыг төлбөрийн системд оролцох боломжийг олгосон. ХасБанк сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ хөгжүүлэгч олон финтек компаниудыг дэмжин, хамтран ажиллаж байна. Энэхүү зөвшөөрлийг авснаар бидний хамтын ажиллагаатай финтек компаниуд, биллер байгууллагууд үндэсний төлбөрийн системд шууд холбогдож, төлбөр тооцооны системээ илүү боловсронгуй болгох, зардлаа бууруулах боломжийг олгож байгаад баяртай байна. Энэ нь эцсийн хэрэглэгчдэд дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн олон төрлийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм.” хэмээн хэллээ.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609724
1 эможи

Зочин
2019-10-26 16:47
Зочин
2019-10-25 17:28
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up