Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Банк, санхүүгийн байгууллагууд дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэв

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, ХБНГУ-ын Остпригнитц-Руппины Шпаркассэ банк, арилжааны 13 банк хамтран “Хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк” аяны хүрээнд “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Улаанбаатар хотноо, Монголын хүүхдийн ордонд тэмдэглэлээ. Нээлттэй арга хэмжээний үеэр банкууд хүүхэд багачуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, газар дээр нь хуримтлалын данс нээж ажилласан. Түүнчлэн Монголбанк болон ХБНГУ-ын Шпаркассэ банкны сангийн зүгээс хуримтлал үүсгэхийн ач тус давуу талыг танилцуулсан гарын авлага, ном товхимлуудаа хүүхэд багачуудад танилцууллаа.

Монгол Улс 2017 оноос хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон бөгөөд 2018 оноос орон нутагт мөн тэмдэглэн өнгрүүлдэг болоод байна. Энэхүү өдрийн гол ач холбогдол нь хүүхэд багачуудад бага наснаас нь хуримтлалын дадал бий болгоход чиглэгдэхээс гадна банкуудаас санал болгож буй  онцгой нөхцөлт урамшуулал бүхий хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгох боломжтой юм.

Энэ жил “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн арга хэмжээ нь 11 дүгээр сарын 6-нд Дархан хотод, 11 дүгээр сарын 8-ны өдөр Эрдэнэт хотод тус тус зохион байгуулагдана.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609955
1 эможи

Зочин
2019-11-01 16:22
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up