Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Баяртсайхан: Би бол хариуцлагаа хүлээнэ. Хаашаа ч зугтаахгүй

2019 оны 11 сарын 05

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төв банкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “ФАТФ-аас 2015-2016 оныг дамжиж харилцан үнэлгээ хийгдсэн. Энэ дүнг 2017 оны долоодугаар сард Шри Ланка улсад хэлэлцэн Монгол Улсыг хар, саарал жагсаалтад орох эрсдэл үүсээд байгааг зарласан. 2019 оны наймдугаар сард үр дүнгийн үзүүлэлтийг хэрэгжилтийг хэлэлцсэн. 2017 оны үнэлгээгээр 17 үзүүлэлт бүгд хангалтгүй гэж байсан бол 2019 онд 11 үзүүлэлтийн 7 нь сайжирсан, 4 нь анхаарах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан. 

Өмнө нь манай улсын 14 банканд активын чанарын үнэлгээ хийсэн. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүх банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг өгсөн. 2019 оны есдүгээр сарын 25-нд эцсийн тайланг хүлээн авсан. Гэтэл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах шийдвэр наймдугаар сард гарчихсан байсан. 
Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэж байгаа. Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд Хамтын ажиллагааны зөвлөл гэж бий. Уг зөвлөлд холбогдох байгууллагын удирдлагууд ирж хуралддаг. Цаашид бид хамтын ажиллагааны зөвлөлийн ажлыг хариуцлагажуулна.  

Энэ бол тогтолцооны, улс орны хэмжээний асуудал. Юунаас болж Саарал жагсаалтад орох, юу нөлөөлөв гэдгийг мэргэжлийн хүмүүс гаргаад тогтоох хэрэгтэй. Би бол хариуцлагаа хүлээнэ. Хаашаа ч зугтаахгүй. Би яривал олон юм ярина. Ярих ёстой зүйлийнхээ 10-хан хувийг ярьж байна. Энэ бол ганц байгууллагын хариуцах ёстой асуудал биш. Тогтолцооны асуудал." гэв.

Ингээд олонхын саналаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөхийг дэмжлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA,MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610086
0 эможи

Зочин
2019-11-06 11:40
Зочин
2019-11-05 23:32
Тэгээд ажилдаа өгнө гэчихээд юун олон гонгиндог юм Гоморхоод байгаа юм уу хаашаа юм
Зочин
2019-11-05 16:33
Durvud Hureleed adilhan hariutslaga tootsooch
Зочин
2019-11-05 15:43
Zochin
2019-11-05 15:13
Yu hutsaad bgaan? Yasan gej shorond hiih geed bgaan? Uih-iin darga n hurtel unuudur ta yag eniig buruu hiiseen geed helchihej chadku l gululzuud bnlee sht, baliar uls tur hiij ajlaa hiij bgaa negniigee husaj hayaj, ireh jiliin songuuli daa mungu hevluuleh busarmag ajlaa duulgavartai negneer hiilgej gej bgaan sht, bayartsaihan helsen zorgoor n mungu hevlehgui geed suujiidag bsan bolohoor zandan, suh, batlaga 3iin nudend orson urgus n bsiin
ppp
2019-11-05 14:30
Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайчийг хамгийн түрүүнд Сангийн сайдаас огцруулаачээ.
зочин
2019-11-05 14:06
Энэ хүнд хариуцлага үүрүүлж шоронд хийх ёстой
keyboard_arrow_up