Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банкны ажилтнууд ЭХ НЯЛХСЫН эмнэлэгт нэн шаардлагатай АППАРАТ бэлэглэлээ

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

Төрийн банк байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын топ таван банкны нэг болох тус банкны хамт олон ойгоо угтан олон ажлуудыг хийж байгаа бөгөөд “Хариуцлагатай банк” сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа аж. Энэхүү аяны хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжийн 4000 орчим ажилтнууд нь өөрсдийн санаачилгаар хандивын аян өрнүүлж хандиваар нь ЭХЭМҮТ /эх нялхас/-ын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байгаа “Хүүхдийн амьсгал дэмжих багаж тоног төхөөрөмж”-ийг бэлэглэлээ.

Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс дотрын бүх төрлийн өвчний хүндрэлүүд /хавдар, зүрхний гажиг, мэдрэлийн бүх өвчин/  мөн золгүй байдлын хүндрэлүүд /усанд живэх, тогонд цохиулах, мориноос унах, эмийн хордолт,түлэгдэлтгэх мэт бүх төрлийн хүндэрсэн болон амь тэнссэн үед ашиглах энэхүү тоног төхөөрөмж нь Монгол Улсын хэмжээнд хангалтгүй байдаг бөгөөд хүртээмжтэй ашиглагдаж чаддаггүй байна. ЭХЭМҮТ-д энэхүү тоног төхөөрөмжийг анх 1993 онд ашиглалтад оруулж одоог хүртэл ашиглаж байгаа юм.

Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт улсын хэмжээнд жилдээ давхардсан тоогоор 3000  орчим дөнгөж төрсөн нярайгаас 18 хүртэлх насны хүүхэд хэвтэн эмчлүүлдэг, үүний 50 орчим хувь нь амь тэнссэн төлөвт амьсгалыг дэмжин орлуулах эмчилгээ авдаг байна. Мөн Эх нялхсын эмнэлгээс Сонгдо, Гурван гал зэрэг эмнэлэг рүү хүүхдийг тээвэрлэх, зүрхний эхо, зулай, хэвлийн эхо, рентген зураг авахуулах зэрэгт  хүчилтөрөгчийг тасралтгүй өгөх хэрэг гардаг бөгөөд энэ үед амьсгал дэмжих аппарат нэн шаардлагатай байдаг. Одоо ашиглагдаж байгаа амьсгалын аппарат нь хүрэлцдэггүй, олон дахин ариутгалд өгөхөд урагдаж цоорч ашиглагдах боломжгүй болдог гэх мэт асуудлууд тулгардаг байна.

Харин Төрийн банкны хамт олон урсгалаар тэлэгддэг хүүдий аппарат, соруулгын аппарат, тариа болон дусал шахах аппарат зэрэг хүүхдийн амьсгалах үйл явцад нэн  хэрэгцээтэй энэхүү иж бүрэн аппаратыг Япон улсаас захиалан авчирч эмнэлгийн хамт олонд хүлээлгэн өглөө.

Arslan.mn

Төрийн банкны Бизнес хариуцсан Дэд захирал Д.Сугар: ОЛОН ХҮҮХЭД ЭДГЭЖ, САЙН САЙХАН АМЬДРАХ БОЛТУГАЙ

-Манай банкны хамт олон тэмдэглэлт ойгоо угтаж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ямар ажил хийх талаар ажилтнуудынхаа дунд санал асуулга явуулсан. Үүний дүнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппарат бэлэглэе  гэсэн санал гаргасан. Ажилтнууд маань цалингаасаа хандив цуглуулж энэхүү аппаратыг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгч байгаа юм. Бидний зүгээс өмнө нь 30 гэр бүлд гэр бэлэглэх тухай ярилцаж байсан. Төрийн банкны нийт ажилтнуудын сэтгэл шингэсэн энэхүү аппарат маань “нүдээ олсон” бэлэг боллоо. Бид уг аппаратыг улсын хэмжээнд ганц л байдаг гэж сонсч байсан. Тиймээс манай банкны хамт олноос бэлэглэж буй уг төхөөрөмж нь хоёр дахь аппарат болж байгаад бид баяртай байна. Энэхүү аппаратын тусламжтай олон хүүхэд эдгэж, сайн сайхан амьдрах болтугай хэмээх ерөөлийг дэвшүүлье гэлээ.

ЭХЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч Р.Батсолонго: ЗҮРХ НЬ ЗОГСЧ БУЙ ХҮҮХДҮҮДИЙН  АМИЙГ АВРАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

-Амь тэнссэн төлөвт буюу амьсгал нь зогсч буй хүүхдүүдийн амьсгалыг дэмжих нэн хэрэгцээтэй төхөөрөмжийг бидэнд гардуулж өгсөн Төрийн банкны хамт олонд талархал илэрхийлье.  Энэхүү аппаратын хувьд хэрэгцээ нь хязгааргүй, дор хаяж 2-3 жил ашиглах боломжтой. Ер нь хүүхдийн эрчимт эмчилгээ, нярайн тасагт амь тэнссэн төлөвт орж буй хүүхдүүдийг богино хугацаанд  амийг нь аврах чухал хэрэглэгдэхүүн юм. Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө хандивын аяныг зохион байгуулсан “Төрийн банк-ны хамт олонд талархаж, сайн сайхныг хүсье гэлээ.

   

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610668
2 эможи

Зочин
2019-11-19 12:17
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up