Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Харилцагчдийн данснаас зарлага хийсэн үйлдэлдээ “Хаан банк“ уучлалт гуйх нь бүү хэл, мэдэгдэл ч гаргасангүй

2019 оны 11 сарын 25

Arslan.mn

-ХЭРЭГЛЭГЧ: НАЙДВАРГҮЙ УЧРААС ХААН БАНКНААС ТАТГАЛЗАЖ БАЙНА-

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-24-нд шилжих шөнө Хаан банкны зарим хэрэглэгчдийн данснаас зарлагын гүйлгээ хийгдэж, мөнгө татагдсан хэрэг гарсан.

Энэ талаар иргэд өөрсдийн цахим хуудаст мэдээлэл бичиж, учир явдлыг тодруулж өгөхийг Хаан банкнаас шаардаж байсан юм. Тухайлбал, Aama Poem гэх хаягтай иргэн өөрийн цахим хуудастаа “Сэрүүн хүн байвал Хааныхаа дансыг шалгадаа бүхэл бүтэн 700 мянган  төгрөг ор сураггүй алга болцон байна”хэмээн бичсэн байв.

Бид түүнтэй холбогдож энэ талаар тодруулахад “Энэ сарын 24-ны шөнийн 02.00 цагт данснаас 700 мянган төгрөгийн зарлага гарсан. Ингээд буцаад 04.00 цагт 700 мянган төгрөг данс руу орсон. Айдастай л байлаа. Маш найдваргүй санагдсан учраас би Хаан банкнаас татгалзаж буйгаа мэдэгдэж байна. Хамгийн хачирхалтай нь Хаан банк уг алдаандаа уучлалт гуйх нь бүү хэл мэдэгдэл ч гаргасангүй. Би өдөр болон шөнийн цагаар Хаан банкны лавлах руу залгаж энэ талаар тодруулах гэсэн боловч утсаа аваагүй. Огт холбогдож чадсангүй. Би дахин Хаан банкаар үйлчлүүлэхгүй” гэсэн юм.

Түүнтэй адил иргэн О.С-ийн данснаас мөн 100 мянган төгрөгийн зарлага хийгдсэн байна. Данснаас зарлага гарсантай адил зарим иргэний дансанд орлого ч мөн ороод буцаад татагджээ. Иргэдийн мэдээлж буйгаар шөнө иргэдийн данснаас орлого, зарлага хийгдээд өглөө хэвийн болсон байна.

Бид энэ талаар Хаан банкнаас тодруулахаар холбогдох гэсэн боловч тэд утсаа авсангүй. Мөн Хаан банкны албан ёсны вэб хуудас болон цахим хаяг руу хандахад иргэдэд мэдэгдэлгүй хийсэн гүйлгээний талаарх мэдээлэл болон мэдэгдэл гаргаагүй байна.

Бид өнөөдөр тус банктай холбогдож алдаа чухам хаанаа гарсан талаар тодруулах болно. Энэхүү үйл явдлын дараа тус банкны харилцагчдийн хандлагыг ажиглавал Хаан банк найдваргүй бөгөөд алдаагаа хүлээн зөвшөөрч харилцагчдаасаа уучлалт гуйдаггүй хариу мэдэгдэл ч хийдэггүй, бүрдүүлэг гэх дүгнэлтийг хийж байна.

Хаан банк нь томоохон баяр ёслолын үеэр системийн алдаа гаргаж хэрэглэгчдээ хохироож байсан үйл явдал өмнө нь гарч байсан билээ. Өнгөрсөн жилийн цагаан сарын баярын өмнөхөн тус банк хэрэглэгчдээ хохироож бухимдуулсан хэрэг гарч байсан.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
4
angry an post
13
610883
20 эможи

Зочин
2019-11-30 12:34
Haan bank ch arai dendvv dansand er ni l mongo blgshgvi sh dee
Zochin
2019-11-27 02:06
Arai dendvv bna yah be mongoo awhuu
Zochin
2019-11-26 01:08
Miniih bas tegsen bsan
Зочин
2019-11-26 00:43
одоо л мэдэж байгаа юм үү та нар аль эртнээс л ийм байсан шүү дээ одоо мѳнгѳѳ татаа хүмүүсээ
Зочин
2019-11-26 00:35
Tatgalzsan amar bn
Зочин
2019-11-26 00:17
Ene banknaas tatgalzay. Bi lav dansaa haalgaj cartaa hayna. Hamgiin hogiin bank. Uuchlal guih ni bitgii hel iim yum bdagiin uhaanii yridag
Баясгалан
2019-11-26 00:14
Нодлин бас цагаан сарын өмнөхөн 2сая 300 мянган төгрөг АТМ -д орлого хийгээл буцаад нүдэн дээр минь алга болсон.Арай гэж гомдол гаргаж байж шөнө нь буцааж данс руугаа хийлгэсэн.Хүний мөнгө авчаад гомдол гаргахаар ажлын 3-5 хоногт шийдвэрлэнэ гэж солиордог юм бна лээ.Ёстой бүтэхгүй.
Зочин
2019-11-26 00:14
энэ хэний банк вэ.Таван богдын мэдлийнх биш үү
irgen
2019-11-26 00:08
Mash hariutslaggui hund surtaltai yuch boloogui yumshig shiren nuurtei humuus yumaa minii dansnaas bas 0.00 bolson
Irgen
2019-11-25 22:46
Baahan hujaa orj ireed turshilt hiisen bish uu
Зочин
2019-11-25 22:41
Tgl bvgdere l mongo awtsgaagaal tampuuruulchhad l bolhin bishv gantshan l haan bank bga bish
Haan
2019-11-25 20:41
Enm myy jaoan ezen n myy shinjiin hog ve aimar shynaltai gylgee hih bolgond 200 abna en vank haabal taatn
Зочин
2019-11-25 10:02
Иргэд мөнгөө татвал дампуурна гэдгээ мэддэгүй малууд юм б.хдаа....гадны банк оруулж ирмээр б.наа адилхан л гадных юм чинь.
Ганаа
2019-11-25 09:08
Алтан картны хураамж дэндүү их 50000 төг. Бусад банкных 10000 төг. Картны төлбөрийг мэдэгдэхгүйгээр бөөнд нь татдаг гэх мэтээр ярьвал их юм бгаа.
keyboard_arrow_up