Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дижитал өдөрлөгөөр төлбөрийн системийн хөгжлийг танилцууллаа

2019 оны 11 сарын 26

Arslan.mn

Банкны салбарын технологийн хөгжлийг сурталчилсан “Нэмье” дижитал өдөрлөг бямба гарагт боллоо.

Монголбанкнаас санаачилсан энэхүү өдөрлөгийг Монголын банкны холбоо, банкууд, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Төлбөрийн системийн шинэчлэл төсөл болон Мобифинанс ББСБ-тай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулсан юм. 

Өнгөрсөн жилийн өдөрлөгт харилцагч, иргэд өргөнөөр оролцсон нь   төлбөрийн систем болон мэдээллийн технологийн дэвшлийн талаар эдгээр салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдтэй мэдлэг, мэдээлэл харилцан солилцсон,   төлбөрийн системийн бүх оролцогчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос олон нийтэд танилцуулан сурталчилсан, иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмрээ оруулсан арга хэмжээ болсноороо онцлог байв. 

Энэ жил шинэлэг содон, зорилтот бүлгийн хэрэглэгчийг хамруулан хүртээмжтэй байдлаар зохион байгуулж, дижитал хувьсгалын энэ эрин үед хэрхэн ухаалгаар мөнгөө зарцуулах, хэрхэн TQ  чадвараа нэмэгдүүлэх талаарх шилдэг менежеруудын туршлага, үзэл санааг  хуваалцлаа.

Энэхүү өдөрлөгөөс Монгол Улс дижитал шилжилтэд амжилттай нэвтрэх томоохон алхамуудыг хийгээд байгаа бөгөөд бэлэн төлбөрөөс цахим хэлбэр рүү шилжиж буй үр дүнг харууллаа.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610939
0 эможи

Зочин
2019-11-26 23:44
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up