Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкнаас олгосон САНХҮҮЖИЛТИЙН 59 хувь нь ЭКСПОРТЫГ дэмжжээ

2019 оны 11 сарын 26

Arslan.mn

МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 59 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэж байна. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200  гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. 2 дахь шатны санхүүжилтийн бэлтгэл ажил  үргэлжилж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 1570 ажлын байрыг шинээр бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувь, борлуулалтын хувь хэмжээг 27 хувиар өсгөжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 300 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн жил тус салбар нийт 1.3 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 30 хувийг дотооддоо борлуулж үлдсэн 70 хувийг гадны орнуудад экспортолсон байна.

Эх сурвалж: Хөгжлийн банк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610941
0 эможи

Зочин
2019-11-27 09:43
Зочин
2019-11-26 23:44
Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up