Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УВС: Төрийн банк “ХАРИЛЦАГЧИЙН УРАМШУУЛАЛТ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа

2019 оны 12 сарын 03

Arslan.mnТөрийн банк нь хамгийн сайн харилцаатай банк байхын тулд харилцагчаа сонсдог, тэдний санаа бодолд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан хөгжүүлдэг, харилцагчдадаа мэдээлэл түгээдэг, эргэх холбоотой байхыг үндсэн зорилгоо болгон ажилладаг. Харилцагчаа дээдлэн, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор 100 хувь төрийн өмчит банк болон  үүсгэн байгуулагдсан цагаас мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч иргэд, байгууллагын санхүүгийн хэрэгцээг найдвартай, түргэн шуурхай хангаж ажиллаж ирсэн билээ. 

Төрийн банкны хамт олон Монгол Улсад Банкны тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 95 жил, Төрийн банк байгуулагдсаны 10 жилийн ой, Төрийн банкны Увс салбарын шинэ байрны нээлт болон Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл  Увс аймгийн иргэд харилцагчдад хуримтлалтай байхын ашиг тусыг сурталчлан таниулах, Төрийн банкны цахим бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх зорилгоор Харилцагчийн өдөрлөг зохион байгуулсан.

Arslan.mn

Өдөрлөгийн үеэр Төрийн банкны Увс салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчдадаа зориулан Санхүүгийн боловсрол олгох чиглэлээр сургалт орж, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөөг өгч, зах худалдааны төвүүдэд явуулын банк ажиллуулан,  харилцагч бүрийн цаг завыг хэмнэсэн бүх төрлийн цахим үйлчилгээг санал болгож ажилласан юм.  

Төрийн банкны “Харилцагчийн өдөрлөг” 11-р сарын 29-ний өдөр Улаангом хотын  “Ойрд” хөгжимт драмын театрт урлагийн тоглолт зохион байгуулж, Төрийн банкинд хадгаламж нээлгэсэн, цахим бүтээгдэхүүнд бүртгүүлсэн, карт захиалсан, бүх төрлийн даатгал хийлгэсэн харилцагчдаас 14 азтан тодруулан  500 мянган, 300 мянган, 200 мянган, 150 мянган, 100 мянган төгрөгөөр урамшууллаа.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611157
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up