МОНГОЛБАНК: 2019 он гарсаар 5287 иргэнд ипотекийн зээл олгожээ
2019 оны 12 сарын 04
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,616 иргэнд, банкуудын өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,158 иргэнд тус тус олголоо.
Эх сурвалж: Монголбанк
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
611244
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: