Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын Сангийн яамны терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршал Билингслиг хүлээн авч уулзав

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн /2019.12.13/ АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан дэд сайд Маршал Билингсли болон тус улсын холбогдох бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, олон улсын байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүчин чармайлт гаргаж ажиллаж буйгаа уламжлав. АНУ-ын зүгээс Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарахад дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, НУСЗЗГ-ын захирал А.Энхжин, Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяа, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун, АНУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечински, АНУ-ын Сангийн яамны дэд сайд Маршал Билингсли, Дэд сайдын орлогч Анна Морис, АНУ-ын Сангийн яамны Өмнөд Азийн бодлого хариуцсан зөвлөх Грант Викерс, АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Бэнжамин Ле Рои нар оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611621
0 эможи

Зочин
2019-12-17 01:16
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up