Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Салхитын мөнгөний ордын цэвэршүүлсэн МӨНГӨНИЙ ДЭЭЖИЙГ Эрдэнэсийн санд ТУШААЛАА

2019 оны 12 сарын 25

Arslan.mn

“Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанкны хооронд Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр байгуулж, Салхитын мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаалаа. 

Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордоос 500 сая ам.долларын нөөц бүрдүүлэх хэмжээний цэвэр мөнгө олборлон цэвэршүүлж, Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах юм байна.

Үүний эхлэл болгож, 850-980 хувиас доошгүй сорьцтой алт мөнгө болох үнэ металлын аууламж бүхий гулдмайг Монголбанканд тушааж буй аж.

Arslan.mn

Гэрээ зурах ёслолд хүрэлцэн ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Сая батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ийнхүү бодит амьдрал дээр хэрэгжиж эхэлж, хэдхэн гэр бүлийн хууль бус үйл ажиллагаагаар ашиглагдаж байсан Салхитын мөнгөний ордын баялгийг Монголын Улсын валютын нөөцийг зузаатгаж, ард түмэнд тэгш хүртээх түүхэн боломж олдож байна. Цаашлаад  “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанк гэрээ байгуулснаар уг гэрээг барьцаалан алт, мөнгөний бонд гаргах, Хөгжлийн банк бонд гаргах, түүгээрээ томоохон төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх зэргээр баялгийн сангийн менежментийн томоохон ажлууд эндээс урган гарна” гэв.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611986
0 эможи

Зочин
2019-12-26 13:38
Ху-Цяо нарын олборлосон жаахан юмаар их рекламдаж байх шив
Зочин
2019-12-25 19:50
keyboard_arrow_up