Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Ариг банкны эздийн хооронд үл ойлголцол үүсэж, ТУЗ нь ажиллах чадваргүй болсон

2020 оны 1 сарын 27

Arslan.mnАриг банканд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсон талаар мэдээллээ. Тус банканд өнгөрсөн баасан гарагт бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм.

Одоогоор Ариг банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд тус банк Төв банкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, банкны ТУЗ хуралдаж чадахгүй буюу эрх зүйн чадамжаа алдсан гэж үзэж байгаа юм байна. Иймд тус банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд харилцагч хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ. Тус банк бүрэн эрхт төлөөлөгчийг хүлээн авсан байна.  

Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан: 

Arslan.mn

Бид Ариг банканд нөхцөлт удирдлагын арга хэмжээг авахаар боллоо. Банкны эздийн хооронд маргаан гарч, ТУЗ-ийн гишүүдээ бүрэн томилж чадахгүйд хүрсэн. 2019 оны эцсийн байдлаар тус банк өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон төлбөр түргэн гүйцэтгэх шаардлагуудыг хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл банкны санхүүгийн үзүүлэлтүүд хэвийн. Иймд бид тус банкны удирдлагыг түр хугацаанд хүлээн авсан. Зохистой засаглалыг сэргээн, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсний дараа бүрэн эрхт төлөөлөгчийг эргүүлэн татна. Хуульд нэг хүртэл жилийн хугацаатай томилохыг зөвшөөрдөг ч бид энэ удаад гурван сарын турш ажиллуулна.

Иймд тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид тайван байж болно. Албан бус мэдээнд бүү автаарай. Энэ банк банкны системийн 0.3 хувийг эзэмшдэг.

Бүрэн эрхт төлөөлөгч гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Энд банк татан буугдах тухай асуудал байхгүй. Бүрэн эрхт төлөөлөгчөөр чухам хэнийг томилсныг ил тод зарлах шаардлага байхгүй гэв. 

 Arslan.mn  

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613003
0 эможи

ИРГЭН
2020-01-28 09:40
МӨНГӨӨ БУШУУХАН АВАХГҮЙ БОЛ ХАР ЗАХЫН НАЙМААНД ОРСОН ТӨР ХУДЛАА ШҮҮ.
Зочин
2020-01-27 23:43
bat
2020-01-27 17:24
dampuurchuul jijig bank geedl bolooo yu ard irgedl hohirnodooo
Зочин
2020-01-27 14:34
keyboard_arrow_up