Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ГЯЛСБАНК: Та хүссэн газраасаа ХАДГАЛАМЖИЙН ДАНСАА нээж, онлайнаар удирдах боломжтой

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

ОНЛАЙН ХАДГАЛАМЖ гэж юу вэ?

Та хүссэн газраасаа интернэтэд холбогдон Төрийн банкинд данс нээлгэж, дансаа онлайнаар удирдах боломж олгоно.

Онлайн хадгаламжийн давуу тал

  • Та өөрийн биеэр банкинд очих боломжгүй ч интернэтээр дамжуулан Төрийн банкинд хадгаламжийн данс нээлгэх боломжтой.
  • Та дэлхийн хаанаас ч интернэтээр хандаж дансны мэдээллээ хянах, бүх төрлийн төлбөр тооцоо хийх боломжтой
  • Данс нээлгэх болон орлогын гүйлгээ хийхэд хураамжгүй
  • Харилцагч та төгрөг, ам.доллар, евро, юань гэсэн 4 төрлийн валютаас сонгож хадгаламжаа нээлгэх боломжтой
  • Та онлайнаар нээсэн дансандаа орлого хийхийг хүсвэл гадаадаас хэрхэн мөнгө шилжүүлэх зааврыг ЭНД дарж авна уу.

Онлайн хадгаламж нээх заавар
 

  • • Онлайн хадгаламж нээлгэхдээ бүтээгдэхүүн сонгох хэсэгт нээх хүсэлтэй байгаа дансны төрлөө сонгоод, онлайнаар дансаа удирдах Гялс банк үйлчилгээнд бүртгүүлэх мэдээллээ бөглөнө.
  • • Хувийн мэдээллээ оруулах хэсэгт анкетийг үнэн зөв бөглөж үйлчилгээний гэрээтэй танилцаж хүлээн зөвшөөрснөөр банк таныг онлайнаар гэрээтэй танилцсан гэж үзнэ.
  • • Банк таны хүсэлтийг хүлээж авсан даруй таны бүртгүүлсэн и-мэйл хаягт Банкны onlinebanking@statebank.mn гэсэн албан ёсны хаягаас хариу өгнө.
  • Та банкнаас и-мэйлээр ирсэн зааврын дагуу баримтуудыг хэвлэн авч Монгол Улсад суугаа бол нотариатаар, гадаад улсад суугаа бол оршин суугаа улсынхаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар баталгаажуулан, бичиг баримтын баталгаажуулсан хуулбарын хамт баталгаат шуудангаар Банкны заасан хаягт илгээнэ. Үүнд:
    • Харилцагчийн бөглөсөн мэдээлэл бүхий анкетад баталгаат гарын үсгээ зурж, нотиариатаар баталгаажуулах.
    • Цахим үйлчилгээний ерөнхий гэрээг 2 хувь хэвлэж, гарын үсгээ зурах.
    • Онлайн түр дансны гэрээг 2 хувь хэвлэж, гарын үсгээ зурах.
    • Гадаад паспорт, цахим иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуулах.
  • Банк таны илгээсэн баталгаат шууданг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор шалган баталгаажуулах бөгөөд Онлайн түр данс нээж, дансаа онлайнаар удирдах боломж олгодог Гялс банк үйлчилгээнд бүртгэж энэ тухай мэдээллийг таны бүртгүүлсэн мэйл хаягт илгээнэ.
  • Харилцагч Та данс нээгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор дансандаа мөнгөн хөрөнгөө байршуулах ба байршуулаагүй тохиолдолд дансыг хаах болохыг анхаарна уу!
  • Таны дансанд таны хүсэлтийн дагуу нээх хадгаламжийн доод үлдэгдлээс багагүй хэмжээний мөнгө байршсанаар сонгосон хадгаламжийн дансанд шилжүүлэх ба Хадгаламжийн дансны гэрээг баталгаажуулан скайннердаж и-мэйл хаягаар тань илгээнэ.

Та Төрийн банкны Гялс банк үйлчилгээнд бүртгэлтэй бол Гялс банкаараа дамжуулан данс нээх боломжтой. Хэрэв та Гялс банк үйлчилгээнд бүртгэлгүй бол Үгүй гэж сонгоод дээрх зааврын дагуу хүсэлтээ илгээж хадгаламж нээх, онлайнаар данснаа удирдах үйлчилгээг аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613118
1 эможи

Зочин
2020-01-29 23:05
Зочин
2020-01-29 19:08
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up