Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн банкны зээлийн хүү БУУРЧ, ХУГАЦАА УРТАСЧЭЭ

2020 оны 1 сарын 31

Arslan.mn

Төрийн банк 2020 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зээлийн бүтээгдэхүүнийхээ нөхцөлийг сайжруулж бүх төрлийн зээлийг харилцагчиддаа хамгийн таатай бөгөөд уян хатан нөхцөлөөр авах боломжийг бүрдүүлжээ.

Бизнес эрхлэгч нарт зориулан Эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, шугамын, бичил болон ПОС-ын орлого барьцаалсан зээлийн үйлчилгээг санал болгож байгаа аж.

 

Энэ хүрээнд Бичил бизнесийн зээлийн дүнг 50.0 сая хүртэл, Ногоон зээлийн бүтээгдэхүүний эко автомашин /100 хувь цахилгаан хөдөлгүүрт/-ны зээлийн бүтээгдэхүүний хүүг сарын 1.4 хувь хүртэл бууруулжээ. Мөн Малчны зээлийнхээ бүтээгдэхүүнд 100-аас доошгүй бог малтай бодыг бог малд шилжүүлж тооцно гэснийг 50-иас доошгүй бог малтай болгон өөрчилсөн бол Пос-ын орлого барьцаалсан зээл бүтээгдэхүүний зээлийн хугацааг 24 сар болгон нэмэгдүүлжээ.

Төрийн банкны зээлийн үйлчилгээний хүү буурч, хугацаа уртассан тул та яараарай!

Та дэлгэрэнгүй мэдээллийг 18001881 дугаараас лавлана уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613193
3 эможи

Зочин
2020-01-31 14:06
Зочин
2020-01-31 11:41
Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up