Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баярдаваа: ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр ОЛОН УЛСЫН ӨР төлбөрөө бууруулж чадсан

2020 оны 1 сарын 31

Arslan.mn

Монголбанкнаас эдийн засаг, банк санхүүтэй холбоотой статистик мэдээллийг танилцуулах хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өндөр өсөлт хадгалагдаж байна. Хөрөнгө оруулалтын өсөлт өнгөрсөн онд 20-30 хувиар өссөн.  2020 онд хөрөнгө оруулалт 10 хувиар буурч ирнэ хэмээн тус банкнаас мэдээллээ.

Arslan.mn

Монгол Улсын  эдийн  засаг болон санхүүгийн зах зээлийн  2020 оны төлөв байдлын  талаар Монголбанкны мөнгөний бодлогын  газрын захирал Б.Баярдаваа   “АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан шийдэгдсэн учраас дэлхийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна.  Коронавирусийн  дэгдэлт  гарахаас өмнө эдийн засгийн нөхцөл байдлуудыг  харахад худалдаа болон аж үйлдвэрийн индексүүд дээр эерэг өөрчлөлт гарсан байна.  Үүнээс гадна дэлхийн эдийн засагт цаашид  уналт ажиглагдахгүй. Нэг ёсондоо ёроолдоо ирж байна гэх дүгнэлтийг 2020 оны эхэнд олон улсын эдийн засагчид  ярьж эхэлсэн.

Олон улсын валютын сангийн  /ОУВС/  хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусна. Тэгэхээр хэлэлцээрүүд цааш үргэлжлээд явна гэсэн үг.

ОУВС-ийн хөтөлбөр үр дүнтэй байсан. Хөтөлбөр  анх эхэлж байхад Монгол Улсын  эдийн засагт үүсээд байсан гадаад болон дотоод хүндрэлтэй байдлууд харьцангуй  шийдэгдсэн гэж харж байна.

Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр манай улс олон улсын өр төлбөрөө бууруулж чадсан үр дүнтэй арга хэмжээ болсон хэмээн дүгнэж байгаа.

Ам.доллар, юаны ханш суларч байгаа бөгөөд дунд хугацаандаа ханш тогтвортой байна. Цаашид ханш савласан тохиолдолд Монгол банкны зүгээс тогтворжуулах арга хэмжээ авах нөөц байгаа." гэв.

"2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөр зогссон"

Arslan.mn

Ипотекийн хөтөлбөрийн талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "ОУВС-тай тохирсны дагуу, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөр зогссон. 

Ипотекийн зээлд 2018 онд Монголбанк, Засгийн газрын эх үүсвэрээр 310 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байсан бол 2019 онд эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүжилт 80 орчим хувиар өсч, 563 тэрбум төгрөг болсон. 

2020 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ипотекийн санхүүжилтийн тогтолцоог цаашид тогтвортой үргэлжлүүлэх, үндэсний хөтөлбөрийг Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч батална гэсэн тодорхой заалт орсон. Тиймээс Монголбанкны зүгээс ипотекийн санхүүжилтийг илүү оновчтой болгох, зардлыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран төсөл, төлөвлөгөө боловсруулан зохицуулалтын шинжтэй арга хэмжээгээ үргэлжлүүлнэ" гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613215
0 эможи

ЗОЧИН
2020-02-02 07:13
МАН Монголын өөдтэй болгоныг үгүй хийх юм даа. Ипотекээр хичнээн айл гэр орон той , барилгын компани нь өсөлттэй байсан юм даа. Үхэж байсан хоосон толгойтой , худал хүн муулж төрд гарах гаж донтой луйварчид юм даа
ard
2020-02-01 12:11
chi yugaaa medehweeedere ediin zasag osnoch geh shig hujaaa dampuurch baina delhiii bas
Зочин
2020-02-01 00:08
Зочин
2020-01-31 15:00
keyboard_arrow_up