БАНКУУД: Гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллахаар болжээ
2020 оны 2 сарын 18
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор банкууд ажлын цагийн хуваарьтаа өнөөдрөөс өөрчлөлт оруулж эхэлсэн байна.
Тодруулбал, ХААН, Голомт, Хас, Төрийн банк гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ.
Харин Худалдаа хөгжлийн банк одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгосон бол Капитрон банк цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
3
1
613878
6 эможи
Зочин
2020-02-18 23:24
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: