Цагаан сарын баярын өдрүүдэд 3 сая төгрөг хүртлэх цахим гүйлгээнээс ШИМТГЭЛ авахгүй
2020 оны 2 сарын 21
Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Улсын онцгой комисс, Засгийн газрын саналыг Ерөнхийлөгч дэмжиж зарлиг гаргасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга цахим орчныг ашиглаж шинэлэхийг олон нийтэд уриалсан юм.
Мөн тэрээр арилжааны банкууд цахим гүйлгээгээ шимтгэлгүй болгохыг уриалсан.
Үүний дагуу арилжааны банкууд Цагаан сарын баярын өдрүүд буюу энэ сарын 24-28-нд иргэдийн гурван сая төгрөг хүртлэх цахим гүйлгээнээс шимтгэл авахааргүй болсон гэдгийг Монголбанкнаас мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614027
0 эможи
Зочин
2020-02-21 19:42
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: