Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Солонгосоос Монгол руу 5 дахин БАГА ШИМТГЭЛТЭЙ гадаад ГУЙВУУЛГА хийдэг боллоо

2020 оны 2 сарын 22

Arslan.mn

БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монголчууддаа банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Төрийн банкны “Төлөөлөгчийн газар” нь БНСУ-д Күүкмин банк, КЕБ Хана банкуудтай хамтран үйл ажиллагаа явуулдаг.

Төрийн банкны Солонгос дахь төлөөлөгчийн газраас БНСУ-ын Күүкмин банканд хүсэлт тавьснаар Монгол улс руу илгээж буй 5,000 вонын шимтгэлтэй "ONE ASIA"  гадаад гуйвуулгын үйлчилгээний шимтгэлийг 5 дахин хямдруулж 2020 оны 4 дүгээр сарын 30-ныг дуустал хугацаанд 1,000 вон болголоо. 

Өмнө тус үйлчилгээг авч байсан харилцагчдын хувьд Коокмин банкны интернет банк болон АТМ сувгийн ашиглан шилжүүлэг хийх боломжтой бол шинээр бүртгүүлэх харилцагчид Төрийн банкны Солонгос дахь төлөөлөгчийн газар нэг удаа очиж, дансаа холбуулах шаардлагатай.

Коокмин банкны интернет банкаар гуйвуулга хийх хэмжээ нь нэг удаад 100-3,000 ам.доллар хүртэл дүнтэй байх бөгөөд нэг өдөрт 5,000 ам.доллар, нэг жилд 50,000 ам.долларын хязгаартай. Kookmin банкны интернет банк аппликейшн ашиглан БНСУ дотроо гуйвуулга хийхэд Монгол хэлний сонголттой боловч гадаад гуйвуулга хийхдээ хэлний сонголтоо Солонгос хэлээр тохируулан хийнэ.

Коокмин банкны АТМ-ээр гуйвуулга хийх хэмжээ нь нэг удаад 100-3,000 ам.доллар, нэг өдөрт 5,000 ам.доллар, нэг жилд 50,000 ам.долларын хязгаартай. АТМ Монгол хэлний сонголттой тул ашиглахад илүү хялбар, ханш нь гүйлгээ хийгдэх өдрийн Kookmin банкны ханшаар шилжинэ.

Төрийн банкны Солонгос улс дахь үйлчилгээний мэдээллийг www.statebank.mn/w/mn/m672 линкээс авна уу. 
Холбоо барих: Төрийн банкны ажилтны утас: 010-5628-7028

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614050
1 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up