Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Мөнгөний бодлогын хороо ирэх 7 хоногт хуралдана

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Төв банкны Мөнгөний бодлогын хороо ирэх 7 хоногт хуралдаж, бодлогын хүүг 0.5 нэгжээр буулгах саналыг хэлэлцэнэ. 

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын байнгын хороодын дарга нар, Монголбанк болон МҮХАҮТ-ын удирдлагатай уулзаж, "COVID-19" Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, эрсдэлийг бууруулах  үүрэг өгсөн юм. Тухайлбал, мөнгөний бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахыг Монголбанканд даалгасан.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлд өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын 20-нд хуралдаж, бодлогын хүүг 11 хувьд, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоосон юм. 

Тус хороо жилд 4 удаа хуралддаг. Өөрөөр хэлбэл, 3, 6, 9, 12 дугаар сард хуралдаж, бодлогын хүүгийн хэмжээг тогтоодог. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614474
0 эможи

keyboard_arrow_up