Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Банкны үйлчилгээг Гялсбанкаа ашиглан хүссэн газраасаа хялбараар шийдээрэй

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

COVID-19 халдварт өвчний тархалт болон үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн банкны бүх салбар нэгжүүд доорх цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үүнд:

  • Даваа - Баасан гараг 09:00-14:00 цагийн хооронд

Та өөрийн болоод гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндийг хамгаалан салбар нэгжид аль болох биеэр очиж үйлчлүүлэхгүй байж өөрийн санхүүгийн хэрэгцээ болон банкны үйлчилгээг Гялсбанкаа ашиглан хүссэн газраасаа хялбараар шийдээрэй. Үүнд:

  • Байрны мөнгөө төлөх;
  • Банк дотор, банк хооронд гүйлгээ хийх;
  • Гар утасны ярианы төлбөр төлөх, нэгж авах;
  • Мессеж мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх;
  • Данс нээх;
  • Карт захиалах;
  • Торгууль төлөх;
  • Татвар төлөх;
  • Онлайнаар зээл авах, зээлийн төлбөр төлөх гэх мэт олон төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Жич: Салбараар үйлчлүүлэх тохиолдолд амны хаалтаа заавал зүүгээрэй.

Бид танд банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх хамгийн өргөн боломж бүхий Гялсбанкны үйлчилгээг санал болгож байна.

Та Гялсбанк үйлчилгээний вэб сувгаар нэмэлт төхөөрөмж буюу васко төхөөрөмж ашиглахгүйгээр гүйлгээ хийх, хэрэглээний төлбөр болон гар утасны ярианы төлбөрөө төлөх, нэгжийн карт худалдан авах, данс нээх, цахим үйлчилгээнд бүртгүүлэх, онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах зэрэг олон боломжтой.

Та Гялсбанк үйлчилгээний вэб сувгаар хандаж дараах үйлчилгээг аваарай 

  • Өөрийн данс хооронд болон Төрийн банкны данс хооронд шилжүүлэг хийх;
  • Бусад банкны дансруу шилжүүлэг  хийх;
  • Гадаад шилжүүлэг хийх;
  • Хэрэглээний төлбөрөө бүртгүүлэх, лавлах, төлөх (Цахилгаан, Контор, СӨХ, Суурин утас, Кабель, Интернэт гэх мэт )
  • Хэрэглээний төлбөрөө автоматаар төлөх үйлчилгээнд холбох 
  • Цахим төгрөг (АТМ-ээс картгүйгээр бэлэн мөнгө авах) үйлчилгээний гуйвуулгын код авах;
  • Гар утасны ярианы төлбөр төлөх, нэгжийн карт худалдан авах;
  • Онлайн хадгаламж барьцаалсан зээл авах, зээлийн төлбөр төлөх;
  • Харилцах, хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн данс нээх;
  • Харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансаа хугацаатай хадгаламжид шилжүүлэх 
  • Карт захиалах;
  • Онлайнаар арилжааны хэлцэл хийх;
  • Интернэт пин код авах;
  • Гүйлгээний лимит нэмэх хүсэлт илгээх;
  • Цахим үйлчилгээнд бүртгүүлэх, бүртгэлээ өөрчлөх;
  • Захиалгат шилжүүлэг үүсгэх, лавлах, засах;
  • Багц гүйлгээ хийх / нэг үйлдлээр олон данс руу зэрэг гүйлгээ хийх юм./;
  • Торгууль төлөх;
  • СУИС-ийн төлбөр төлөх; 
  • MNBC,DDISH кабелийн төлбөр төлөх
  • Татвар төлөх

Та дараах нэмэлт үйлчилгээг авах боломжтой.

  • Хугацаатай хадгаламжийн дансны хугацаа сунгах захиалга өгөх;
  • Дансаа нэмэх, хасах;
  • Гүйлгээний лимит нэмэх хүсэлт илгээх;
  • Цахим үйлчилгээнд бүртгүүлэх;
  • Картаа хаах, нээх;
  • Нэвтрэх нэр болон нэвтрэх нууц үгээ өөрчлөх;
  • Ханшийн тооцоолуур ашиглах;
  • Гүйлгээний загвар үүсгэх /байнга хийгддэг гүйлгээг загвар болгон хадгалах ба хадгалсан загвараа дахин ашиглах юм/;
  • Банкнаас мэдээлэл авах, банкинд санал хүсэлт илгээх.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ (ХУРААМЖ)-ИЙГ ЦАХИМААР ТӨЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Нийгмийн даатгалын лавлагааны хураамж
  • Сайн дурын даатгалын шимтгэл
  • Эрүүл мэндийн даатгалын хураамж

Нийгмийн даатгалын төлбөр төлөх зааврыг ЭНД-ээс авна уу

Гялсбанк үйлчилгээний шимтгэл хураамжийн нөхцөл

Үйлчилгээ Иргэд Байгууллага
Төгрөг Валют Төгрөг Валют
Жилийн хураамж 3,000 төг 10,000 төг
Гүйлгээний хураамж Банк дотор 100 төг 200 төг Шимтгэлгүй
Банк хооронд 300 төг 1,000 төг 300 төг 1,000 төг
Хэрэглээний төлбөр төлөх Шимтгэлгүй Шимтгэлгүй
Васко төхөөрөмжийн үнэ 50,000 төг

Гялсбанк үйлчилгээний лимит

Банкны вэб болон смарт апп /Нэг данснаас, нэг өдөрт хийх зарлагын гүйлгээний дээд хэмжээ/
  Төгрөг Валют
Нэвтрэх нууц үгээр 5 сая төг Тэнцэх валют
Нэг удаагийн нууц үгээр 20 сая төг Тэнцэх валют
Васко төхөөрөмжөөр 20 сая төг Тэнцэх валют

Гүйлгээ хийх

Та Гялсбанк үйлчилгээний вэб, смарт аппликейшнаар гүйлгээ хийхдээ Нэвтрэх нууц үг болон Нэг удаагийн нууц үг ашиглана.

Нэг удаагийн нууц үгийг дараах 2 сувгийн  аль нэгээр авч ашиглана.

  1. Гар утасны дугаартаа мессежээр;
  2. И-мэйл хаягтаа и-мэйлээр;

Та өөрийн хэрэгцээнд тохируулан дараах 2 хэлбэрээс сонгон, гүйлгээ хийх нууц үгээ авч ашиглах боломжтой.

1 5 сая төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээнд нэвтрэх нууц үг ашиглах, түүнээс дээш дүнгээр гүйлгээ хийхэд нэг удаагийн нууц үг ашиглана.
2 Дүн хамаарахгүй бүх гүйлгээнд нэг удаагийн  нууц үг ашиглана.

Үйлчилгээнд бүртгүүлэх:

Та Төрийн банкны өөрт ойр байрлах салбарт бичиг баримтын хамт ирэх эсвэл  www.statebank.mn сайтны онлайнаар Гялс банкинд бүртгүүлэх холбоосоор дамжуулан бүртгүүлээрэй.  

Та Гялс банк үйлчилгээний нэвтрэх нэрээ мартсан бол салбар нэгжид, нууц асуулт хариултаа мартсан бол ХМТ-ийн 18001881 дугаарт холбогдох эсвэл өөрт ойр байрлах салбар нэгжид хандаарай. Хэрэв та гадаад улсад оршин суугаа бол Гялс банк үйлчилгээний нэмэлт хүсэлтийн маягтыг ЭНД-ээс татан авч contact@statebank.mn хаягт илгээнэ үү.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614722
0 эможи

Төрийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up