Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулахаар болжээ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй буюу гурван сая хүртэлх төгрөгийн гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулахаар болжээ.

Тус арга хэмжээг:

  1. Ариг банк,
  2. Богд банк,
  3. Голомт банк,
  4. Капитрон банк,
  5. Кредит банк,
  6. Төрийн банк,
  7. Тээвэр хөгжлийн банк,
  8. Үндэсний хөрөнгө оруулалтын банк,
  9. Хаан банк,
  10. Хас банк,
  11. Худалдаа хөгжлийн банк,
  12. Чингис хаан банк тус тус хэрэгжүүлэхээр ажиллаж буй аж.

Иймд иргэдийг өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг Монгол банкнаас уриалав.

Эх сурвалж: Монголбанк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615482
1 эможи
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up