Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин 3 сараар СУНГАЖ ,6 САР болголоо

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

Цар тахалтай холбоотойгоор онцгой горимоор ажиллаж буй УИХ-ын гаргасан шийдвэрүүдээ өнөөдөр танилцуулах үеэр ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин гурван сараар нэмсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээлийн 5, 8 хувийн хүүтэй 65,000 иргэний зээл МИК-ын барьцаанд байдаг. Банкан дээр байхгүй гэсэн үг. Тиймээс зээл хойшлуулах асуудлаар банк иргэдийн хүсэлтийг авахгүй байсан байх. Бид энэ асуудлыг МИК-тай ярилцаад зөвшөөрсөн тул иргэд ямар нэг тайлбаргүйгээр хүсэлт гаргаад ипотекийн зээлээ хойшлуулах боломж бүрдсэн. Үүнийг 6 сар болгон сунгахаар болж байна. 

Одоогоор арилжааны банкуудын 5 их наяд төгрөгийн чөлөөт мөнгөн үлдэгдэл байна. Тиймээс эх үүсвэр хангалттай гэж үзэж байгаа. Нөгөө талаар Монголбанк бодлогын хүүн дээр нэмэх 1%-ийн хүүгээр банкуудад эх үүсвэр нийлүүлэх боломж нээлттэй" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Ипотекийн зээл болон зээлийн хүүг бууруулах хүрээнд Монголбанкны бодлогын хүүг нэг нэгж хувиар дахин бууруулах ойлголтод хүрсэн. Валютын ханш бүх тооцоог хийсний үндсэн дээр ийнхүү шийдэхээр болсон. 

Ипотекийн зээлийн санхүүжилтийг энэ онцгой нөхцөлд Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс нь санхүүжүүлж, жилд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах боломжтой гэж үзсэн. Тэр дундаа нойр хоолгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчдыг дэмжих шаардлагатай гэж үзэж, тусгай зохицуулалтаар ипотекийн хөтөлбөрт хамруулна.

Улаанбаатарт орон байрны эрэлт хэрэгцээ байсаар байна. Тиймээс эрэлтийг нь дэмжих буюу санхүүжилтийг тусгай зөвшөөрөл өгөх гадаад дотоод эх үүсвэр татах замаар боломжийг нээж өгч байна. Борлогдоогүй 58 мянган орон сууц байна гэсэн судалгаа байна" гэсэн юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
3
615912
11 эможи

Цэдэндулам
2020-04-18 15:21
Hi bi haan bankand өrөгдөл огсөн чин 1сар сунгсаа гэтэл би улан сард 62000.төлдөг юм гэтэл сунгсан чин дараа сарас 614000 болгсоо сунгсан биш нэмэд 12000төг нэмэд төлөх болсоо эн шудраг бус юм аа
Bank busiin luivar
2020-04-15 10:40
Mongol bank ajilchid bugd bank busiin ondor huugeer ard tumeniig shulj bna irged 80 hivi bairaa baritsaalsan bgaa dahij zeel avah geheer bank busiin ondor huutei zeel avna ard tumeniig huurah hereggui hurelsuh zandanshatar dalii durveduud hurelbaatar nymdorj zailtsgaa ard tumeni toloo ajilahgui yum bn
Одноо
2020-04-13 21:28
Худлаа байна лээ банк энэ тэртээгээ аль нэг шийдвэрт хүрчихээд олон нийтэд зарлаж болдоггүй юмуу мөн зогсоож гэмээ зээл авч бгаа мэт баримт бичиг шаардах байхдаа
H
2020-04-13 17:11
Hudlaa yarahaa boildoo ta nar
Aamgaa
2020-04-13 15:25
Hudlaa yaraid l bh ym bankuud dr bol oroi oor ym yaraid bn lee yun zeel hooshluulah uhaanii yarij bhaar boditoi arga hemjee awmaar ym
Irgen
2020-04-12 20:53
Shal hudlaa has bank orgodol ogbol og gehdee ywdliin garz gsn
Ariunzaya
2020-04-12 13:27
tishdee shal hudlai am yarhaas tsaashgvi hisen ym alga ugan tsartsaachihwal bidend heregteil bna
Turiin alban haagch
2020-04-12 09:09
Turiin alban haagchdiig bas harj vzeh heregtei bnaa ydaj 2 sar tsalingiin zeeliin
Zochin
2020-04-12 02:18
Ene shiidver chini shal hudlaa huu nemj avna gej b.laa. MIkteigee yarij huugee buulgamaar yum humuusiin tolgoi hudlaa ugaah yum.
Hi
2020-04-12 00:37
Shal hudlaa buu nemej tootsono gej bnalee ulam deer ni nemej urund oroh yu bnalee buu nemehgui uhraaj chadahgui bj saihan humuusiin tolgoig erguuleh yum aa
Baysgalan
2020-04-11 23:33
Бүх банkууд худлаа юм биш үү. Ард иргэдийн сэтгэхүйгээр сайхан тоглох юмаа.банkан дээр очиж асуухаар шийдвэр ирээгүй гэж ярвайсан хүмүүс .
Zochin
2020-04-11 23:03
Бүх банkууд худлаа юм биш үү. Ард иргэдийн сэтгэхүйгээр сайхан тоглох юмаа.банkан дээр очиж асуухаар шийдвэр ирээгүй гэж ярвайсан хүмүүс .
Зочин
2020-04-11 21:48
Шал худлаа.банкнд очиод зүгээр үлгэр сонсоодл гарсан.
Босс
2020-04-11 18:13
Хас бас царцаахгүй л бнлээ
Oyuna
2020-04-11 18:11
Turiin bank ipotekiin zeel uhraahgui huu nemj tulnu shuu geed daramtalj bna
Зочин
2020-04-11 17:59
tsartsaahdaa huugiin huu boddogoo boliochee daraa tolohdoo dawhar dahiad huug ni tolno ge bizde jishee ni 400 toldog bol daraa ni 680 bolgoj tolno gj bgain ingej hun moljihoo boliochee
Ss
2020-04-11 15:16
Golomt sungaj ogohgvi bnlee hudlaa iim yum yah gej yridag bnaa setgel sanaa hymdrald orj ydaj bhad hii bayrluulaad
Зочин
2020-04-11 13:17
Ali ch bank ni zasgiin gazriin gargasan shiidweriig ogt xeregnvvlexgi bn vnendee l daaam garjee ene bankuud gadnii bank oruulj irex shaardlagatai baina.
Зочин
2020-04-11 12:32
Golomt bank bol hugatsaa sungahgui undsen zeeldegch ajiltai bwal hamtran ajilgui bh ni hamaagui gj bna lee hudlaa shaaal hudlaa sungaj ogohgui ym bilee
ууганаа
2020-04-10 21:50
төрийн банк хүүгээ төл гэх юм дараа нь даахиад л хүү төлөх болж байна энэ арай улаан цайм луйвар уу
Зочин
2020-04-10 17:38
Төрийн банк худлаа суртачилгаа хийхээ болих хэрэгтэй Маш их дарамталж дансны бүх мөнгийг татаж байна
Uuganaa
2020-04-10 16:32
Yg khergjij bga shiidwer bn uu
МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
2020-04-10 16:28
Төрийн банк өөрийн эх үүсвэрээс нь авсан 9,1%-ийн хүүтэй ОРОН СУУЦНЫ зээлийн хүүг хойшлуулахгүй байна. Ипотекээс өндөр хүү төлж байгаа банкны эх үүсвэртэй ОРОН СУУЦНЫ зээлийн төлөлтөө адилхан 6 ухраагаачээ УИХ-н ДАРГА ЗАНДАНШАТАР АА
ТӨРИЙЙН БАНК БОЛИОЧЭЭ
2020-04-10 16:23
ТӨРИЙН БАНК БОЛИОЧЭЭ [103.212.117.230]Яг одоо Төрийн банк өөрийн эх үүсвэрээс нь авсан 9,1%-ийн хүүтэй ОРОН СУУЦНЫ зээлийн хүүг хойшлуулахгүй байна. Ипотекээс өндөр хүү төлж байгаа банкны эх үүсвэртэй ОРОН СУУЦНЫ зээлийн төлөлтөө адилхан 6 ухраагаачээ УИХ-н ДАРГА ЗАНДАНШАТАР АА
keyboard_arrow_up