Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгоно

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

Монголбанкнаас өчигдөр сар бүр хийдэг ээлжит мэдээллээ хийсэн. Энэ үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Цар тахалтай тэмцэх хуульд орж буй ипотекийн зээлтэй холбоотой хөтөлбөрийг танилцуулсан юм. 

Тэрээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ тавдугаар сарын 1-нээс өмнө гаргаагүй зээлдэгчдэд найман хувийн хүүнээс хоёр хувийг нь буцаан олгохоор болсон. Энэ шийдвэрийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бид Сангийн яамтай ярилцана. Орон сууцны зээлтэй 72 мянган зээлдэгч байгаа. 72 мянган зээлдэгчийн хэд нь төлбөрөө хойшлуулах хүсэлтээ ирүүлэх нь үү. Түүнээс шалтгаалаад хэдэн зээлдэгчийн хоёр хувийн хүүгийн татаасыг олгох вэ гэдгийг шийднэ" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
616738
2 эможи

Зочин
2020-05-04 15:49
Tegeesee bilee
Зочин
2020-05-02 11:11
Энэ л харин сайн санаа байна.
Зочин
2020-05-01 15:30
keyboard_arrow_up