МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО: Бодлогын хүүг 9 хувь буюу хэвээр үлдээв
2020 оны 6 сарын 26
Монголбанкнаас мэдээлэл хийж байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэвээр хадгалах, банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах арга хэмжээний тухай шийдвэр гаргаснаа төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж байна.
- Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны тодорхой бус байдлыг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр хадгалах
- Банкны системийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй гадаад валютын харилцахын эзлэх хувиар банканд олгох төгрөгийн заавал байлгах нөөцийн урамшууллыг бууруулан тооцох
шийдвэрийг тус тус гаргасан байна.
Видео:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
618178
0 эможи
Иргэн
2020-06-26 20:49
малаа наад хүүгээ бууруул. Валютын хадгаламж Монголд хэрэггүй. Зөвхөн монгол төгрөгөөр худалдаа хий.хуйвалдаж мөнгө угаадаг ченжүүдээс сал
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: