Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн зээлийн дундаж хүү 1.1, хадгаламжийнх 0.6 нэгж хувиар буурчээ

2020 оны 7 сарын 31

Arslan.mn

Төвбанкнаас банк санхүүгийн салбарын өнгөрсөн зургадугаар сарын статистикийг өчигдөр танилцууллаа. Тайлант сард банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар буурсан дүн бол тавдугаар сарынхаас 1.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн хэвийн зээлийн хэмжээ 5-6 дугаар сард 2.7 хувиар нэмэгдсэн бол хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл 12.2, 2.7 хувиар багасжээ. Өнгөрсөн сард банкууд 1402 зээлдэгчид 92 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь зээлдэгчийн тоог 98.4 мянгад, нийт хэмжээг нь 4.7 их наяд төгрөгт хүргэсэн үзүүлэлт болов. Түүнчлэн шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеийнхээс 1.1, тавдугаар сарынхаас 1.2 нэгж хувиар буурч, 10.5 хувьд хүрснийг дурдлаа. Харин тайлант сард татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 10, валютынх 3.3 хувьтай байсан нь нэг жилийн хугацаанд 0.6 нэгж хувиар багассан үзүүлэлт аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618817
1 эможи

Зочин
2020-07-31 16:48
keyboard_arrow_up