Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2020 оны 9 сарын 09
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн III улирлын ээлжит хуралдаан Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, тооцоо судалгаа;
- Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон Төв банкны арилжааны нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлын хэрэгжилт;
- Зээлжих зэрэглэлийн талаар;
- Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах талаар;
- “Сэндбокс зохицуулалтын орчин журам”-ын төсөл;
- “Санхүүгийн хүртээмжийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн тухай тус тус хэлэлцэв.
СТБЗ-ийн ээлжит хуралдааныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан даргалж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-эрдэнэ болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Эх сурвалж: Монголбанк
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
619734
0 эможи
Зочин
2020-09-09 19:13
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: