Зургаан хувийн хүүтэй ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ӨНӨӨДРӨӨС арилжааны банкууд олгож эхэллээ
Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар зургаан хувийн зээл өгч эхэллээ гэдэг мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд өглөө.
Тэрбээр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийг зургаан хувь болгох асуудал туссан. Ингээд сар гаруйн хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран зургаан хувь болгох асуудал туссан. Өнөөдрөөс эхлээд банкууд зургаан хувийн ипотекийн зээлийг өгч эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая байж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болж байгаа. Тэгэхээр хүмүүс 30 хувиа өгөөд ипотекийн зээлд хамаргдаж чаддаггүй байсан бол зургаан хувь болгосноор өрхийн орлого нь сая гаруй төгрөг байж хамрагдах боломжтой болж байна. Монголбанк 50, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гаргаад өнөөдрөөс эхлээд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлсэн" гэлээ