Бэлэн мөнгөний шилжүүлгийн гүйлгээ БАНКНЫ САЛБАРААР хийгдэхгүй Бэлэн мөнгөний шилжүүлгийн гүйлгээ БАНКНЫ САЛБАРААР хийгдэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бэлэн мөнгөний шилжүүлгийн гүйлгээ БАНКНЫ САЛБАРААР хийгдэхгүй

2020 оны 11 сарын 15

Arslan.mn

Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дараах 4 чиглэлээр танилцуулж байна. Үүнд:

1) Банкуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрийн хооронд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан.  

Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан 5 хоногийн хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь өөрийн харьяалах нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 12-ны өдөр (Пүрэв гараг) Увс, Орхон, Дорноговь, Дорнод, Дархан Уул гэсэн 5 аймагт зарим арилжааны банкуудын салбар, нэгж ажиллаагүй. Харин хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй банкуудын хувьд богиносгосон цагийн хуваарь (Увс 8-14 цаг, Архангай 10-14 цаг, бусад аймгууд 9-14 цагийн хооронд)-аар ажиллаж байна.

Банкууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудад бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийгдэхгүй.    

Гэхдээ Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа болон банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иймд мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернет, мобайл банкны үйлчилгээг ашиглах бүрэн боломжтой юм.

2) Банкны төлбөр тооцоог хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр

Монголбанкны зүгээс төлбөр тооцоог бэлэн бус хэлбэрээр хийхэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэж үзэж байна. Одоогоор дотоод төлбөр тооцоо саатсан, тасалдсан тохиолдолд гараагүй байна.

Төлбөрийн системээр хийгдсэн гүйлгээ сүүлийн 3 өдөр буурах хандлагатай байна. Тухайлбал, арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 850 мянган картын гүйлгээ (22 тэрбум төгрөг) хийгдэж байсан бол 13-ны өдөр 565 мянга болж буурлаа. 11 дүгээр сарын 10-ны өдөр бага дүнтэй (3 сая төгрөг хүртэл) 244 мянган гүйлгээ хийгдэж байсан бол 13-ны өдөр 149.3 мянга болж буурлаа. Харин их дүнтэй (3 сая төгрөгөөс дээш) гүйлгээ 3.9 мянгаас 3.4 мянга болж өөрчлөгдлөө.

Банкуудаас авсан мэдээгээр АТМ-ээр хийгдсэн гүйлгээний тоо, АТМ-д цэнэглэлт хийсэн мөнгөн дүн нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс өмнөх үеийнхтэй адил, тогтвортой байна. Монголбанкнаас тухай бүр бэлэн мөнгөний зузаатгалын үйл ажиллагааг хийж байна. Түүнчлэн Улаанбаатар хот болон зарим аймгуудад арилжааны банкуудын салбар, нэгжүүд түр хугацаанд ажиллахгүй байгаа хэдий ч,  банкинд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нээлттэй байгаа болно.

3) Гадаад төлбөр тооцоог хэвийн гүйцэтгүүлэх чиглэлээр

Арилжааны банкуудын төв оффис ажиллаж, гадаад төлбөр тооцооны хувьд гүйлгээний хэвийн явагдаж байна. Банкууд гадаад төлбөр тооцоог уян хатан байдлаар зохицуулан ажиллаж байна. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгж харилцагч банкныхаа харилцах үйлчилгээний лавлах утсаар холбогдож, нэмэлт заавар, лавлагаа авах замаар гадаад төлбөр тооцоогоо хийж байгаа болно. Жишээ нь, 11 дүгээр сарын 12-ны өдөр 476 удаагийн гүйлгээгээр нийт 70.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад улсууд руу төлбөр шилжүүлсэн бол 638 удаагийн гүйлгээгээр 95.6 тэрбум төгрөгийн гадаад гүйлгээний орлого хүлээн авчээ.

4) Бодлого, зохицуулалтын чиглэлээр

Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахтай холбоотой  асуудлаар тодруулга, мэдээлэл өгөхөд зээлийн эргэн төлөлтийг банкуудтайгаа тохироод хойшлуулах зохицуулалт энэ оныг дуустал үргэлжилж байгаа болно. Иймд Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгаа болно.

Харин тухайн арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэх эсэхийг цар тахлын дэгдэлтийн хугацаа, түүний санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан шийдвэрлэнэ. Үүнээс гадна Монголбанкны зүгээс банкуудад олгож буй дээрх зохицуулалт, хөнгөлөлтийн арга хэмжээ нь иргэд, аж ахуйн нэгжид бүрэн шилжихэд гарч буй саад, тотгорыг бууруулах боломжийн талаарх холбогдох тооцоо, судалгаа хийгдэж байна.

Нөхцөл байдал одоогийн байдлаас хүндэрч, эдийн засаг, санхүүгийн салбарт ноцтой хүндрэл бий болох дохио гарах тохиолдолд Монголбанк ээлжит шат дараатай бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх болно.

Монголбанкны зүгээс бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ машин ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, хоорондын зайг барьж, бөөгнөрөл дараалал үүсгэхгүй байх зөвлөмж гарган мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Түүнчлэн энэ чиглэлээр банкууд ч идэвхитэй хамтран ажиллаж байгаа болно.


Эх сурвалж: МОНГОЛБАНК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
621171
1 эможи

Зочин
2020-11-15 18:33
МОНГОЛБАНК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up