Зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг ирэх оны нэгдүгээр сар дуустал авна Зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг ирэх оны нэгдүгээр сар дуустал авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг ирэх оны нэгдүгээр сар дуустал авна

2020 оны 12 сарын 16

Arslan.mn

Орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ иргэд цахим хэлбэрээр 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байгаа билээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд банкуудад өнгөрсөн долоо хоногийн байдлаар  нийт 2.11 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,828 зээлдэгч хүсэлт гаргаснаас 1.87 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 33,929 зээлдэгчийн хүсэлтийг буюу 87 орчим хувийг нь шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулаад байна.

Коронавирусийн цах тахлын хүндрэлийн үед иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулах зорилгоор Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, МИК ОССК ХХК болон банкууд хамтран хэрэгжүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622027
0 эможи

Зочин
2020-12-16 13:45
keyboard_arrow_up