Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг хэвээр хадгалж, 250 тэрбум төгрөгийг зээлийн санхүүжилтийг батлав
Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг Монголбанк танилцуулж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Эдийн засаг банк санхүүгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны төлөв байдлын эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Мөн ЖДҮ, уул уурхайн экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 тэрбум хүртэлх төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.
Коронавируст цар тахлын нөлөөгөөр гадаад эдийн засгийн идэвхжил энэ оны эхний хагас жилд огцом унасны дараа хоёрдугаар хагасаас сайжрах төлөв улс орон бүрийн хувьд харилцан адилгүйгээр үргэлжилж байна. Вирусийн эсрэг вакцинуудын туршилт эхнээсээ амжилттай дуусч эхэлсэн нь зах зээлд эерэг дохиог өгч байна.
Төв банкны зүгээс КОВИД-19 цар тахлын нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд, шинээр нэвтрүүлж буй санхүүжилтийн хэрэгслүүд нь дотоод эдийн засгийн уналтыг сааруулж, сэргэлтийг дэмжих, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлж байна.
Шууд үзэх: