Финтекийн 8 компани төлбөрийн системийн зөвшөөрөл авав
2021 оны 2 сарын 02
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд өнөөдрийн байдлаар санхүүгийн технологийн нийт финтекийн 8 байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу төлбөрийн үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Монголбанкнаас олгожээ.
Үндэсний төлбөрийн системийн тухай хууль нь зөвхөн банкууд оролцдог байсан төлбөрийн системийн хамрах хүрээг тэлж, хуулийн этгээдэд төлбөрийн үйлчилгээ үзүүлэх боломж, эрх зүйн шинэ орчинг бүрдүүлсэн юм.
Зөвшөөрөл бүхий байгууллагаас "Ард кредит" ББСБ болон "Хай пэймэнт солюшнс" ХХК-ийг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний “Автомат клиринг хаус” системд холбосноор RTP буюу бодит цагийн горимд төлбөр тооцоо дамжуулах систем ажиллаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623254
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: