Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ

2021 оны 2 сарын 12

Arslan.mn

Монголбанк, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Бичил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн боловсрол олгох” сургагч багш бэлтгэх сургалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн 3.3-т “иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ” гэж заасныг үндэслэн Монголбанкнаас бусад байгууллагуудтай хамтран дэд хөтөлбөр боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанк, ХХААХҮЯ, СЗХ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, БШУЯ-ны харья Насан туршийн боловсролын үндэсний төв, Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв, МҮХАҮТ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудын нийт 32 ажилтнууд сургагч багш бэлтгэх сургалтанд хамрагдлаа.

Arslan.mn

Сургалтыг Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, мастер сургагч багш Маркус Лох, тус сангийн ажилтнууд болон Монгол Улсын эксперт багш нар хамтран орлоо. Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь цаашид БЖДҮ эрхлэгч нарт санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг хийхээс гадна дараагийн сургагч багш нарыг бэлтгэх юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623528
0 эможи

Зочин
2021-02-12 13:06
Zuv
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up