Гурван хувийн зээл авахаар 25 мянган иргэн хүсэлт гаргажээ
2021 оны 3 сарын 16
Засгийн газраас зарласан эдийн засгийг сэргээн идэвхжүүлэх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногоос жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бизнесийн зээлийг иргэн, ААН, ЖДҮ эрхлэгч нарт олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх хөнгөлөлттэй зээлийг авахаар 3300 ААН, 25 мянган иргэн хүсэлт гаргажээ.
Уг зээлийг авах ААН-д НӨАТ төлөгч байх шаардлага тавьж буй бол иргэдэд тусгайлсан ямар ч шаардлага тавихгүй. Зээлд бизнес хийдэг, орлого олдог, өрхөө тэжээдэг, ажлын байр бий болгодог, 2-3, түүнээс дээш тооны хүнийг ажлаар ханган цалин олгодог иргэнд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй олгож, зөрүү 7 хувийг төрөөс гарган зээлдэгч иргэдийг санхүүжүүлэх замаар олгох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
624510
2 эможи
abilagchid
2021-03-18 07:56
ehneesee haan banknii ediin zasagch nar 10 hub abaad asuudalgui gargaj egne gej baina
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: