Ипотекийн 6 хувийн зээлд 1673 иргэн хамрагджээ Ипотекийн 6 хувийн зээлд 1673 иргэн хамрагджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ипотекийн 6 хувийн зээлд 1673 иргэн хамрагджээ

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүний үр дүнд зээлдэгчдээс шаардах орлогын хэмжээ болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар буурч, орлого багатай өрхийн хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавар гарч байгаа аж.

Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлснээр, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 1673 зээлдэгчид 126.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Уг санхүүжилтийн 28.6 хувийг орон нутгийн ипотекийн зээлд зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг ажлын байрыг дэмжих хүрээнд одоогоор 1022 иргэн, 186 аж ахуйн нэгжид 75,3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Ажлын байрыг дэмжих зээлийн тухайд 30 хувь нь дахин зээл, 70 хувь шинээр олгох зээлийн санхүүжилт байхаар төлөвлөсөн бол статистик мэдээллээр, 74,4 тэрбум төгрөг буюу 99 хувийг нь шинээр, 1 тэрбум төгрөг буюу 1 хувьд нь дахин санхүүжилт олгожээ.

Энэ сарын 24-ны байдлаар нийт 30 665 зээлдэгчээс 4,2 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн аж. Судалгаанд байгаа 7078, судлаагүй, хүлээгдэж буй 22900, татгалзсан 650 хүсэлт байв. Мөн өдрийн байдлаар “Хаан банк” 605 зээлдэгчид 46,2, “Төрийн банк” 554 зээлдэгчид 23,6, “Голомт” банк 17 зээлдэгчид 4,2, “Хас” банк 30 зээлдэгчид нэг тэрбум, “Капитрон” банк хоёр зээлдэгчид нэг зуун сая төгрөг олгожээ.

Банкууд 650 зээлдэгчийн 141,4 тэрбум, 451 аж ахуйн нэгжийн 126,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн.Ийнхүү татгалзсан шалтгаан нь онлайнаар зээлийн хүсэлт илгээсэн ч харилцагчтай банк нь эргээд холбогдоход чадаагүй, зориулалтын дагуу хүсэлтээ гаргаагүй, өргөдөл буруу бичсэн, банкны шаардлага хангаагүй, зээлийн судалгаа дутаа, зээлийн муу түүхтэй байв. Аж ахуйн нэгжийн тухайд ажил эрхэлсэн хугацааны журам, өр авлагын харьцааны шаардлага хангаагүй, зээлийн эрсдэлийн үнэлгээ муу, зээл олгох мэдээлэл, бичиг баримт хангалтгүй шалтгаантай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624826
0 эможи

keyboard_arrow_up