Хүүхдийн мөнгийг ӨНӨӨДРӨӨС олгож эхэллээ
2021 оны 4 сарын 05
Хүүхдийн мөнгөний сар бүрийн 20-нд хийдэг олголтыг урагшлуулж өнөөдрөөс оруулж эхэлснийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.
“COVID-19"-ийн цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг гол хэсэг бол хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн шийдвэр. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад чухал нөлөө үзүүлснийг олон улсын судалгааны байгууллагууд дүгнэж байгаа.
Сар бүрийн 20-ны өдөр олгодог байсан хүүхдийн мөнгийг энэ сард урагшлуулж 5, 6-ний өдрүүдэд олгоно. 4 дүгээр сарын 5-ны өдөр 1,198,018 хүүхдийн дансанд 119,8 тэрбум төгрөг, мөн өмнөх саруудын нөхөн олголт 8826 хүүхдийн 0,8 тэрбум төгрөгийг олгож байна гэдгийг тэрээр мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625160
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: