МОНГОЛБАНК: Төлбөрийн картын гүйлгээг хэсэг хугацаанд зогсоохыг мэдэгдэв
2021 оны 4 сарын 21
Банк хоорондын төлбөрийн картын системийг энэ сарын 25-ны 00.00-4.00 цагийн хооронд шинэчлэх тул банк хоорондын төлбөрийн картын гүйлгээг бүрэн зогсоохыг Монголбанк мэдэгдлээ.
Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд банкуудын интернэт банк, мобайл, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллана.
Монголбанк нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлийг дэмжих зорилгоор дэд бүтэц, программ, техник хангамжийн шинэчлэл хийж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625815
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: