МОНГОЛБАНК: “Сэжигтэй гүйлгээний тайлан мэдээлэх гарын авлага” хэвлэгдэн гарлаа МОНГОЛБАНК: “Сэжигтэй гүйлгээний тайлан мэдээлэх гарын авлага” хэвлэгдэн гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: “Сэжигтэй гүйлгээний тайлан мэдээлэх гарын авлага” хэвлэгдэн гарлаа

2021 оны 5 сарын 31

Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбаруудад зориулан “Сэжигтэй гүйлгээний тайлан мэдээлэх гарын авлага” хэвлэгдэн гарлаа.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас эрхлэн гаргасан энэхүү гарын авлага нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг өгөхөөс гадна сэжигтэй гүйлгээ хийх оролдлогыг хэрхэн таних, илрүүлэх, тэдгээрийн түгээмэл шинж тэмдгүүд, харилцагчийн баримт материалын хадгалалт, дотоод сургалт зохион байгуулалт, давтамж, цар хүрээ зэргийн талаарх мэдээлэл багтсан. Иймээс Та бүхэн энэхүү гарын авлагатай дэлгэрэнгүй танилцаж, хэрэгтэй мэдээ мэдээлээ авах бол ЭНД дарж бүлгүүдээс салбар тус бүрээр унших боломжтой.

Дашрамд сонирхуулахад, Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн мэдээллийн албатай хамтран Хорооны зохицуулалтын зургаан салбарын төлөөлөл болох 359 мэдээлэх үүрэгтэй этгээдийг хамруулсан цахим сургалтыг зохион байгуулсан. Энэ үеэр холбогдох мэдээ мэдээллийг өгөхийн зэрэгцээ гарын авлагын талаар товч танилцуулга хийсэн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627383
0 эможи

keyboard_arrow_up