Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар ЗЭЭЛЭВ Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар ЗЭЭЛЭВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхийн тулд Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар ЗЭЭЛЭВ

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс нийслэлд тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй зам, тээврийн коридор бий болгоход зориулан 100 сая ам. долларын зээл баталлаа.

Энэ хөрөнгийг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр”  төсөлд зарцуулна.

Хурдацтай хотжилтоос шалтгаалан, манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатарт хотын зам, тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Нийслэлд өдгөө 1100 км урттай гудамж, замын сүлжээ байгаа нь тархай бөгөөд хоорондоо төдийлөн холбогдоогүй.

Замын хөдөлгөөний удирдлага, замын аюулгүй байдлыг хангах байгууламж хангалтгүй байгаа нь замын хөдөлгөөнд саатал учруулж, зам тээврийн осол гаргахад хүргэж, түгжрэл үүсгэхэд нөлөөлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тааруу, гудамж, замууд үер болон бусад байгалийн гамшигт өртөмтгий байгаа нь оршин суугчдын амьжиргаанд нөлөөлж, эмзэг, бага орлоготой иргэдэд хохирол учруулж ирсэн. Үүний зэрэгцээ нотолгоонд суурилсан төлөвлөлт, менежмент дутмаг, институцын чадавх сул байгаа нь хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай хуваарилахад саад тотгор болж байна.

Төсөл нь сонгосон гудамж, замын коридоруудад дэд бүтцийг санхүүжүүлнэ. Мөн нийтийн тээврийн илүү сайн нэгдсэн систем бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд тэргүүлэх ач холбогдол бүхий сонгогдсон коридоруудад гудамж, замыг өөрчлөн зохион байгуулах, шинэчлэх, шинээр барих, мөн нийтийн тээврийн удирдлагын системийг шинэчлэх, автобусны зогсоолуудыг сайжруулах, ухаалаг тээвэр, ухаалаг зогсоолын менежментийн системүүдийг хот даяар суурилуулах ажил багтана. Төсөл нь мөн хотын захиргаанд зам, тээврийн төлөвлөлт, менежментийн үр дүнтэй институц бий болгоход тус дөхөм үзүүлэх стратегийн судалгаа, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах нь хотын захиргаа, Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон бөгөөд Дэлхийн Банк энэ чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Микнев хэллээ.

"Төсөл нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, байгалийн гамшгаас үүдэлтэй саад бэрхшээлийг бууруулах замаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний бүх оролцогч тэр дундаа явган зорчигч зэрэг замын хөдөлгөөний эмзэг оролцогчдод ашиг тусаа өгөх зорилготой. Улаанбаатарын авто зам, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд бүх хэрэглэгчийг зам, тээврийн дэд бүтэц, үйлчилгээгээр тогтвортой хангах цогц, урт хугацааны арга зам шаардлагатай" хэмээн Дэлхийн Банкны зам, тээврийн ахлах мэргэжилтэн Ян Чен хэллээ.

"Энэхүү төсөл нь Дэлхийн Банк болон Улаанбаатар хотын захиргаанаас сүүлийн зургаан жилд гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажил, техникийн туслалцааны үр дүнд үндэслэн боловсруулсан Улаанбаатарын тогтвортой авто зам, тээврийн цогц хөтөлбөрийн суурийг тавих юм."

Улаанбаатар хотын захиргаа уг төслийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг хариуцна. Тус төсөл нь Дэлхийн Банк Группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (ОУСБХБ) бүрэн санхүүжүүлж буй Монгол дахь анхны төсөл гэж Дэлхийн банкнаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628194
0 эможи

Зочин
2021-06-29 10:50
Ээдээ багахан шиг л идээрэйдээ.Захих юм тэр л байна даа
Эрдэнэ
2021-06-24 16:54
Бас л өр...
keyboard_arrow_up