ТӨРИЙН БАНК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛНО ТӨРИЙН БАНК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТӨРИЙН БАНК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛНО

2021 оны 7 сарын 09

Arslan.mn

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой.

Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП таван банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна.

Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох үүрэгтэй. Иймд Төрийн банкыг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаа гаргах ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм. Төрийн банкны хувьд нийт 4 их наяд төгрөгийн актив, 2.2 их наяд төгрөгийн зээл, 377.2 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий системийн хэмжээний таван банкны нэг. Нийт Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй, 2 сая орчим харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг бөгөөд нийт зээлийн 70 орчим хувийг иргэдийн зээл эзэлдэг юм. Мөн хүүхдийн мөнгөний 90, тэтгэвэрийн 55, халамжийн 80 хувийг Төрийн банкаар олгож байна.

Төрийн банк нь олон нийтэд хувьцаа гаргаснаар иргэд, хуулийн этгээдүүд банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болно. Ингэснээр Төрийн банканд тавих иргэд олон нийтийн хяналт сайжрах, хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628724
0 эможи

keyboard_arrow_up