МОНГОЛБАНК: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа
2021 оны 7 сарын 22
Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монголбанкны хурлын танхимд боллоо.
Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцлоо.
Энэ удаагийн ээлжит бус хурлаар макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан мэдээлэл солилцов.
Түүнчлэн, хоёр чиглэлээр ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулахаар тогтов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629004
0 эможи
З БАТБОЛД
2021-07-24 17:00
Зээл амаар бна улсаас муу зээлийг сэргээн гэсэн яаасан нэг бол улсан нь худлаа мэдээ тараагаад байдаг юм уу нэг бол хаан банкний ирэх мэдэлтэн гүүд ийм шийдвэр гаргаад байдаг юм уу хэнд хэндах юм бэ хариу өгвөл сайн бна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: