МОНГОЛБАНК: Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрлийг олголоо МОНГОЛБАНК: Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрлийг олголоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МОНГОЛБАНК: Кредит банк Тээвэр хөгжлийн банктай нэгдэх зөвшөөрлийг олголоо

2021 оны 7 сарын 29

Arslan.mn

Тээвэр хөгжлийн банк болон Кредит банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаас Кредит банкны үйл ажиллагааг зогсоож, тус банкны эрх, үүрэг, хариуцлагыг Тээвэр хөгжлийн банканд шилжүүлэн нэгтгэх шийдвэрийг гаргасан байна. Эдгээр банкууд нь зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэх, цаашид тогтвортой, өсөлттэй байх нөхцөлийг хангах, системийн хэмжээний банк болтол тэлэх боломжийг олж харсны үндсэн дээр энэхүү шийдвэрт хүрсэн бөгөөд дээрх шийдвэр нь Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэл болгож буй.

Монголбанк Тээвэр хөгжлийн банкны өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой гэж үзэн дээрх хоёр банк нэгдэх зөвшөөрлийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон болно. Тээвэр хөгжлийн банк, Кредит банкуудын нэгдлийн үр дүнд банкны хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, засаглал, хамтын хяналтын тогтолцоо, өөрийн хөрөнгийн эрсдэл даах чадвар, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг ханган ажиллах чадвар сайжирна гэж дүгнэж байна. Кредит банкны салбар, тооцооны төвүүд нь Тээвэр хөгжлийн банканд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629271
1 эможи

Zochun
2021-07-31 13:19
Unen u? 2-3 bank dampurh gj bna gj medelsn! Tedni neg bish u? Dagwadorj Sumyabazar nar bank dampurulah eh uusegwer tawchihsn gsn ter uy bolsn! haynalt shalgalti baigullagud ni shudraga ajilda haruytslagtai handasai!
МОНГОЛБАНК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up