Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуулыг томиллоо Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуулыг томиллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мандуулыг томиллоо

2021 оны 8 сарын 04

Arslan.mn

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, Н.Мандуулыг томиллоо.

Н.Мандуул 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллажээ.

Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан байна.  мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

Тэрбээр хамгийн сүүлд “Century” төслийн хүрээнд Чингис, Гэрэгэ бондуудын эргэн төлөлтийн хугацааг сунгах, хүүг бууруулах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч банкуудтай хийх хэлэлцээрийг удирдан ажиллажээ.

Боловсролын байдал:
1990-2000     Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
2003-2007    Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
2012-2014    АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/
Мэргэшил дээшлүүлсэн байдал:
Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.
Гадаад хэл: Англи, орос хэлтэй.

Ажилласан байдал:
2007-2008    Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
2008-2012    Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
2013-2014    IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
2014-2018    Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
2019-2020    “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
2020-2021    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
2021- оноос    Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан.

Эх сурвалж: Сангийн яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629437
0 эможи

Хөгжлийн банк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up