Монголбанк Швейцарын Холбооны Улсын Эдийн Засгийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Монголбанк Швейцарын Холбооны Улсын Эдийн Засгийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк Швейцарын Холбооны Улсын Эдийн Засгийн газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2021 оны 8 сарын 06

Arslan.mn

Швейцарын Холбооны Улсын Эдийн Засгийн Газар (SECO)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд тус газраас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Төв банкуудын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр (BCC)-т Монголбанкны төлөөлөл оролцох боломжийг бий болгоод байна.

Энэхүү хөтөлбөр нь Монголбанкны мөнгөний бодлогын шинжилгээ, макро-эдийн засгийн судалгаа, статистикийн чиглэлийн чадавхsг бэхжүүлж, олон улсын жишигт улам ойртуулахад жинтэй хувь нэмэр оруулах юм.

Швейцарын Холбооны Улсын Эдийн Засгийн Газрын BCC хөтөлбөр нь 2013 оноос хэрэгжиж байгаа ба хөгжиж буй улс орнуудын Төв банкуудын аналитик болон техник экспертиз хөгжүүлэхэд чиглэдэг. Одоогоор Албани, Азербайжан, Босни ба Херцеговина, Колумб, Морокко, Перу, Тунис, Украин зэрэг улс орнууд хөтөлбөрт амжилттай хамрагдан 54 удаагийн судалгааны ажлыг нийтлээд байна.

Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Швейцарын Хамтын ажиллагааны газар, Консулын хэлтсийн дарга Стефани Бурри (SECO-г төлөөлж) гарын үсэг зурлаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629534
0 эможи

Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up