Монголбанк: Нийт 100 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор ажиллаж байна
2021 оны 8 сарын 18
Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 7 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олголоо. Энэ онд сард дунджаар 78.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт, зээл олголт хэвийн үргэлжилж байна.
Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар
2021 оны 8 дугаар сард Монголбанкнаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 40 тэрбум төгрөгийг нэмж, нийт 100 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээл олгохоор ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
629927
2 эможи
м
2021-08-18 13:17
мөнгөнии ханшииг уламл унгах том мөнгөн дэвсгэртлүү ойртуулжииндааа 1 доллар жагаагиин хэлдгээр 6000 цаас болхондэээ гэж бодов
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: