Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барив

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2021 оны 9 дүгээр сарын 27/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн хямрал бүрэн илааршаагүй, эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс сэргэж буй үед боловсруулагдаж байна. Иймд эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, түүнтэй уялдуулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна. 

  • Эдийн засгийн өсөлт: Монгол Улсын Засгийн газар, Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор багц бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өсөхөд уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөөг үзүүлнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эрэлтийг дэмжинэ. 
  • Инфляц: Эдийн засгийн сэргэлт, гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцад нөлөөлж байгаа хэдий ч ирэх онд Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Ирэх оны 4 дүгээр улирлын дундаж инфляц 6.9 хувь байх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 
  • Зээлийн өсөлт: Банкуудын болгоомжлол үргэлжилсэн хэвээр байгаа  хэдий ч ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж зээлийн хэмжээ өнгөрсөн оноос 14 хувиар өсөөд байна. Ирэх жилийн хувьд эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд шаардлагатай зээлийн өсөлтийг 14-15 орчим хувьд хүлээж байна. Цаашид дунд хугацааны тогтвортой байдлыг байдлыг хангах зээлийн өсөлтийн түвшинг 15-20 хувьд тогтворжуулна.
  • Төлбөрийн тэнцэл: Гадаад, дотоод эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор нийт төлбөрийн тэнцэл 2022 онд 200 гаруй сая ам.долларын ашигтай байх төлөвтэй байна. Дотоод эдийн засгийн сэргэлт нь импортыг нэмэгдүүлж байгаа ч дэлхийн эдийн засгийн сэргэлт Монгол Улсын экспортын үнэд таатай нөлөө үзүүлж байна. Түүнчлэн, олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд, бизнесийн түншүүдийн санхүүгийн дэмжлэг валютын урсгалыг дэмжих төлөвтэй байна.

Эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгаа хэдий ч дараах хэд хэдэн асуудалд ойрын хугацаанд голлон анхаарал хандуулах шаардлагатай байна. Тухайлбал, 

  • Цар тахлын нөхцөл байдал төсөөллийн тодорхой бус байдлын гол эх сурвалж байна.
  • Эдийн засгийн сэргэлт жигд бус, хүртээмжтэй бус байна. Өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал агшсан, үйлчилгээний салбарын агшилт үргэлжилж байна.
  • Уул уурхайн салбарын хувьд нүүрсний экспортод үүссэн доголдол нь уул уурхайн салбарын өсөлт, түүнийг дагасан холбогдох салбаруудын өсөлтөд сөргөөр нөлөөлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх боломжийг алдагдуулсаар байна.
  • Түүнчлэн, тээвэр логистикийн доголдол нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэмэгдүүлж, сэргэлтийг удаашруулж байна.
  • Инфляц 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9%-д хүрч нэмэгдсэн хэдий ч гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс дийлэнх хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, инфляцын хувьд 7-8 дугаар сар нь импортын барааны томоохон нөлөөтэй сарууд болж өнгөрлөө.

Төрөөс мөнгөний бодлогын  талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд төрийн эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр дараах асуудлуудыг бодлогын зорилт болгон тусгалаа. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл нь ковидын хүндрэлээс гаргах ногоон-хүртээмжтэй сэргэлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийн эхлэлийг тавихаар зорьж байна. Эдгээр асуудлууд нь цар тахлын дараах сэргэлтийн бодлоготой уялдаж, дэлхий нийтээр анхаарал хандуулж байгааг онцлох нь зүйтэй.

Дунд хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн уул уурхайн бус экспортын бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр бусад бодлого боловсруулагч, зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн, ФАТФ-ын 2023 оны харилцан үнэлгээний бэлтгэл ажлыг хангах, сайжруулах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудыг зорилт болгож байна. 

Түүнчлэн, макро эдийн засгийн бодлогын хувьд инфляцыг тогтворжуулах, банкны системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн найдвартай байдлыг хангах, хөгжлийг дэмжихэд чиглэсэн Монголбанкны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхээр төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631282
0 эможи

keyboard_arrow_up